Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн музей байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейд цэргүүдийн эдэлж хэрэглэж байсан зэр зэвсгийг дэлгэж, нийтийн хүртээл болгож байна.
Үзэсгэлэнд дундад зууны үеийн монгол цэргийн гархин хөө хуяг, нум сум, дуулга, бамбай болон бусад зэр зэвсгээс өнөөдрийг хүртэлх цэрэг эрсийн эдлэл хэрэглэлийг дэлгэжээ.
Мөн хаадын хөргүүд, дун бүрээ, түшмэдийн далбаа, цэргийн эд өлгүүд, байлдааны тугууд болон түүхэн сэдэвт гэрэл зургууд, 20 гаруй архивын баримт бичгийг эндээс харж болох нь. Түүнчлэн хосгүй үнэт эдлэлийн жагсаалтад бүртгэгдсэн илд сэлмүүд, марк, зурагт хуудас, ил захидлын дугтуйнуудыг нийтийн хүртээл болгосон байна.
Монгол цэргийн музей нь Хилийн цэргийн удирдах газраас зүүн тийш, Их засаг их сургуулийн урд талд байрладаг бөгөөд үзэсгэлэнг музейн тасалбарын үнээр үзэх боломжтой юм байна.
Тасалбар:
- Том хүн 3000 төгрөг
- Хүүхэд 500 төгрөг
- Оюутан 1000 төгрөгийн үнэтэй.