Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 480, хонины цул мах 355 төгрөгөөр тус тус өссөн болохыг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6065 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7055 төгрөгийн үнэтэй байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 төгрөгөөр, үхрийн цул мах 10 төгрөгөөр өсчээ. Үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6900 төгрөг, харин “Номин”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгт хүрэв.
Гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 45 төгрөгөөр, манжин 35 төгрөгөөр өссөн байлаа гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.