Өмнөд Солонгосын түүхэн дурсгалт Намдаемун хэмээх модон хаалгыг шатаасан хэрэг өчигдөр гарсан билээ. Тус дурсгалт хаалга нь зөвхөн Солонгост төдийгүй дэлхийд алдартай, 600 гаруй жилийн настай түүхэн дурсгал ажээ.
Тэрхүү түүхийг галдан шатааж үгүй хийсэн гэмт хэрэгтнийг Солонгосын цагдаа нар баривчилсан байна. Чэй гэх 69 настай хөгшний гэрээс галдан шатаах үеэрээ өмсөж байсан бээлий, будгийн лааз зэргийг цагдаа нар олсон байна.
Тэрхүү гал нь дөрвөн цагийн турш үргэлжлэн асч, галыг унтраахаар зуу гаруй гал сөнөөгчид ажилласан юм.
М.Жаргал