Тайландын Бангкок хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа гавьяат Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр 95 100 100 97 = 392 оноо авч VI байрт шалгарсан ч ийнхүү дээд амжилтыг шинэчлэв.
Хуучин дээд амжилтыг 391 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул эзэмшиж байсан. Энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг.
Тэмцээний эхний өдөр О.Гүндэгмаа гавьяат 25 метрийн спорт гар бууны дасгалд хүрэл медаль авсан билээ.