Барууны оронд сүй тавьсан, хуримаа хийсэн бүсгүйчүүд зүүн гарын ядам хуруундаа бөгж зүүдэг ёс бий. Энэ ёс XI зууны үеэс эхлэлтэй хэмээх нь бий. Анагаахын үүднээс тайлбарлавал зүүн гарын ядам хуруунд байрлах гол судас зүрхтэй холбогддог юм байна.
Барууны орнуудад гэрлэсэн эмэгтэйчүүд зүүн гарын хуруундаа хоёр бөгж зүүх нь элбэг. Энэ нь сүүлд дэлгэрсэн моод аж. Эрэгтэйчүүд гэрлэх санал тавих үедээ шигтгээ бүхий бөгж бүсгүйдээ бэлэглэдэг бол хуримын ёслол хийх үеэрээ өөр нэг загвартай бөгжийг бүсгүйдээ бэлэглэнэ. Бүсгүйчүүд заримдаа сүйн бөгжөө эсвэл гэрлэлтийн бөгжөө зүүх бол заримдаа хоёуланг нь зүүсэн байх аж. Гэрлэх санал тавьж, бөгж бэлэглэсэн хосуудын 98 хувь нь хуримаа хийдэг гэсэн судалгаа гарсан байдаг.
Түүнчлэн сүүлийн үеийн хосууд хуримын бөгжөө авахдаа ярилцаж шийдэх нь элбэг болжээ. Одоогоор дэлхийн зах зээлд сүйн болон гэрлэлтэнд зориулсан бөгжний дундаж үнэлгээ 2000-2500 ам.доллар орчим бөгөөд үнэ жилээс жилд өсөх хандлагатай байгаа аж.
Зарим тохиолдолд бөгжний үнийг хосууд хувааж төлөх бол заримдаа эрчүүд дангаараа төлдөг. Энэ нь хуримын бөгжийг эртнээс чухалчилж ирсэн орнуудын дунд хийсэн судалгааны үр дүн юм.
Хосуудын бөгж заавал адил загвартай байх ёстой гэсэн хууль байхгүй. Ялангуяа сүүлийн үед хуримын бөгжний загвар маш чөлөөтэй хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтэд цагаан алтаар хийсэн хуримын бөгж хамгийн эрэлттэй нь. Түүний дараа шар алт орно.