gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахим дэлгүүр Монголд, гадаадад

Засгийн газрын мэдээ
2016-03-04
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2016-03-04
Цахим дэлгүүр Монголд, гадаадад

Гэрээс дэлгүүр хэсэх хүний тоо Монголд, нэн ялангуяа Улаанбаатарт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нийгмийн сүлжээнд байрлах ээжүүдийн бүлгэмээр зочилбол та хүүхдийн живх, нярай хүүхэд болон ээжүүдэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс арай хямд үнээр худалдан авах боломжтой. Бүтээгдэхүүний зар тавьсан хүмүүс хүссэн газарт тань хүргэж өгнө. Жаахан баталгаагүй мэт санагдах ч энэ нь энгийн хүмүүст хүрч чадсан хамгийн амар түгээмэл үйлчилгээний нэг болоод байна.

"Манай хүү найман сартай. Өдийг хүртэл дэлгүүрээс живх авсан нь тун цөөн. Гэрээсээ гарч чадахгүй, завгүй учир живхийг гэртээ хүргүүлэн авах нь хамгийн амар үйлчилгээ. Хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэхүйц ч юм уу, цагтаа ирээгүй тохиолдол ховор.

Худалдаж буй хүмүүстэй шууд утсаар холбогдоод авчихдаг" хэмээн М.Мөнхзул ярьж байна. Тэгвэл энэ төрлийн наймаа эрхлээд нэг жил болж А.Ариунзул нөхрийн хамт ажиллаж байна. Түүний ажил гурван үе шаттай. Японоос Монгол руу живхээ ачуулна. Үүнд түүний Японд сурдаг дүү нар нь тусалдаг. Ирсэн живхнийхээ зургийг аваад цахим сүлжээний бүлгэмүүдээр байрлуулна. Ингээд худалдан авах хүсэлтэй хүмүүст хаягаар нь хүргэж өгнө.

Зөвхөн живх гэлтгүй хувцас, гар утас цахимаар худалдах үйлчилгээ бүр илүү тархсан. Охидын нүүр будалтын бүлгэмд нүүрний элдэв төрлийн будаг, хэрэгслийн зургуудыг үнийн хамт байрлуулсан байх бол гар утасны бүлгэмүүдээс хуучин болоод шинэ утас худалдан авч болно. Хүргэлтийн үйлчилгээ ч бас бий.

Цаашлаад Монголоос гаднын орон руу ямар нэг бүтээгдэхүүн цахимаар худалдах нь ч бий. Жишээ нь, Дунд гол пянзны дэлгүүрийн эзэн Б.Батболд өөрийн дэлгүүрт байх ховор пянзнаасаа цахимаар худалддаг талаар ярьж байв. Тэрбээр хэдхэн сарын өмнө "Соёл-Эрдэнэ" хамтлагийн пянзыг цахим худалдааны сайтаар дамжуулан 500 орчим ам.доллараар зарсан талаараа хуучилсан. Сонирхолтой нь түүний пянзыг худалдан авсан хүн нь "Бөгжний эзэн" киноны гол дүрийн жүжигчин байж таарчээ.

Түүнчлэн гоо сайхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Lhamour"-ын үүсгэн байгуулагч Д.Хулан цахим сайтаар дамжуулан гаднын орноос худалдан авах санал нэлээд ирдэг талаар дурдаж байсан бөгөөд энэ төрлийн үйлчилгээг эхлүүлэхээр хичээж буй талаар ярьж байсан.

Монголд цахим худалдааны хэд хэдэн албан ёсны сайт байгаа ч нийгмийн сүлжээ шиг хүмүүст тэр бүр амар аргаар хүрч чадахгүй байгааг Цахим худалдааны чуулганы үеэр компаниуд онцолж байсан юм. Үйлчлүүлэгчдээс албан ёсны худалдааны сайт ашиглахад ойлгоход хэцүү гэдэг гомдол ирэх нь олон аж.

Монголд нийтлэг болсон цахимаар бараагаа солилцох, худалдаа хийх явдал өндөр хөгжилтэй оронд боловсронгуй байдлаар хөгжсөн байдаг. Өндөр хөгжилтэй оронд худалдан авагчид баталгаат үйлчилгээг эрэмлзэдэг. Тиймээс албан ёсны гэсэн худалдааны сайтаар үйлчлүүлэх нь элбэг байх аж.

Г.Чимэдлхам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан