“Балетын гала” үдэшлэг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдана. Энэ сарын 16-нд болох уг тоглолтонд АНУ-ын “Нью Жерси” балетын компанийн гоцлол бүжигчин Б.Түвшинбат оролцох юм байна. Тоглолтын бэлтгэл хийж буй үеэр очиж, уран бүтээлчтэй уулзаж ярилцлаа.
-Сонгодог
урлагийн ямар бүтээлүүдээс үзэгчдэд бэлэг барихаар бэлдэж байна вэ?
-“Балетын
гала” тоглолтыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетчдийн хамт зохион
байгуулахаар бэлтгэж байгаа.
Тоглолт энэ сарын 16-нд нэг л удаа болох юм. Үзэгчдийн сайн мэдэх “Нойрссон гүнж”,
“Хунт нуур” балет болон модерн бүжгийн цоморлигуудаас сонирхуулахаар болсон.
Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжлэх “Балетын гала” үдэшлэг үзэгчдийг уйдаахгүй
гэдэгт итгэж байна.
-Америкийн “Нью Жерси” балетын
гоцлоочийн хувьд урд нь Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдаж
байгаагүй, сонгодог бүтээлүүдээс сонирхуулж болоогүй юм уу?
-Том бүтээл тавихын тулд их хэмжээний хөрөнгө, мөнгө шаардлагатай байдаг. Мөн
багагүй хугацааны бэлтгэл сургуулилт ч хийх хэрэгтэй болно. Ийм боломж бүрдээгүй
учраас “Балетын гала” тоглолт хийхээр шийдсэн юм.
-Яагаад Америкийн балетийн компанид
ажиллах болсон юм бэ?
-Энэ тухай яривал урт түүх болно. Америкт ажиллах нь балетчин хүн бүрийн мөрөөдөл
байдаг. Миний хувьд ч тийм байсан. Америк руу явахаас өмнө Улсын дуурь, бүжгийн
эрдмийн театрт арваад жил ажилласан. Дараа нь Америк руу очиж “Нью Жерси”
балетийн компанид шалгалт өгөөд тэнцэж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.
-“Нью Жерси” компанид ажиллаад хэдэн
жил болж байна. Энэ хугацаанд ямар бүтээл туурвисан бэ?
-Арваад жил болж байна. Сонгодог болон орчин үеийн бүжгүүд дээр ажилласан.
-Өнгөрсөн хугацаанд гадаадын уран бүтээлчдийн
хамт монгол бүжгэн жүжиг дээр ажиллаж байв уу?
-Тэдэнтэй энэ тухай ярьсан. Сонсоод монгол балет байдаг гэхэд итгэхгүй
гайхаж байлаа. Дараа нь ганц, хоёр монгол балетын хэсгээс тавьсан.
-Гавьяат жүжигчин, балетчин
Д.Алтанхуягийг Америкт ажиллаж байгаа гэж сонссон. Та хоёр уулздаг уу?
-Утсаар л ярьсан. Бид хоёр өөр өөр хотод амьдардаг болохоор уулзах боломж
гараагүй.
-Хэдэн настайгаасаа балетын урлагтай нөхөрлөсөн
бэ?
-Миний ээжийг Д.Доржпалам гэдэг. Циркийн нугараач хүн байсан. Намайг
балетчин болоход ээж маань нөлөөлсөн юм. Би 11 настайгаасаа балетын урлагаар
хичээллэж эхэлсэн.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олонтойгоо өнгөрсөн оноос хойш хоёр дахь
удаагаа хамтарч ажиллаж байна. Намайг дэмжиж хамтарч ажилласан Б.Сэргэлэн
даргатай театрын хамт олон болон энэ удаагийн үдэшлэгийг ивээн тэтгэж байгаа
“Madam Dior” буюу хатагтай Г.Батчулуунд талархаж байгаагаа танай сониноор
дамжуулан уламжлая.