gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АСЕМ-ийн цуврал хуралд оролцохоор 5000 зочин ирэхээс 1000 орчим нь сэтгүүлчид гэв

Б.Эрдэнэчимэг
2016-03-01
0
Twitter logo
 
АСЕМ-ийн дээд түвшний, XI уулзалт долдугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэ хурлыг угтан, олон цуврал уулзалтыг дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулна. Иймд эдгээр хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “АСЕМ-ийн мэдээллийн төв”-ийг байгуулжээ. Энэ төв МОНЦАМЭ агентлагийн нэг давхарт байрлаж байна.

АСЕМ-ийн үйл ажиллагаа, дээд түвшний бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлчид энэ төвд хандах боломжтой. Мөн АСЕМ-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт өгөх зорилгоор сэтгүүлчдэд сургалт явуулахаар төлөвлөжээ.

Мэдээллийн төвийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан АСЕМ-ийг зохион байгуулах үндэсний хороо сард нэг удаа хуралддаг байсан бол удалгүй хоёр долоо хоног тутамд хуралдаж эхэлсэн. 2016 он гарсаар лхагва гараг бүрт хуралдаж байна.  Үндэсний хорооны бүрэлдэхүүнд зургаан дэд хороо ажиллаж байна. Бэлтгэл ажил жигдэрсэн. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг Монголд зохион байгуулах болсноор бид эх орноо дэлхий нийтэд сурталчлах сайхан боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 20-иод улсын төр засгийн тэргүүн Монголд ирэхээ мэдэгдээд байна. АСЕМ-ийн цуврал хурлын хамгийн эхнийх нь ирэх дөрөвдүгээр сард болно. АСЕМ-ийн гишүүн орнуудын парламентын чуулган хоёр өдөр үргэлжлэх юм” гэв.

Энэ уулзалтын дараа АСЕМ-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын, Залуучуудын, фермерүүдийн, бизнес эрхлэгчдийн уулзалт тус тус болох юм байна. Эдгээрээс бизнес эрхлэгчдийн форум илүүтэй анхаарал татаж байгаа юм. Долдугаар сард болох энэ уулзалтыг Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн  холбоо хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.           

Өнөөдөр болсон АСЕМ-ийн мэдээллийн төвийн нээлтийн үеэр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг хэвлэл мэдээллийн холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид
  • Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Мандахбаяр
  • Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул
  • Монголын телевизүүдийн холбооны УЗ-ийн дарга Д.Бадамдаш
  • Монголын өдөр тутмын сонины холбооны эрхлэгч Б.Ганболд

    Монголын телевизүүдийн холбооны УЗ-ийн дарга Д.Бадамдашаас Хамтран ажиллах санамж бичгийн агуулгыг тодруулахад “АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг угтан болох цуврал хурлуудын талаар шуурхай мэдээлэл түгээх, сэтгүүлчид нэг дуу хоолойтой байх, нэгдмэл байр суурьтай байж, үнэн зөв мэдээлэл түгээхэд хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод хамтран ажиллана” гэв.

    Гуравдугаар сарын 1-ний өдрийг АСЕМ-ийн өдөр гэж гишүүн орнуудын хүрээнд тэмдэглэдэг. Учир нь хорин жилийн өмнө АСЕМ-ийн дээд хэмжээний эхний уулзалтыг энэ өдөр хийж байжээ. Иймд мэдээллийн төвийн нээлтийг өнөөдөр зохион байгуулсан аж.   

    Дээд хэмжээний уулзалтын үеэр 5000 орчим зочин манай улсад айлчлахаас 1000 нь сэтгүүлчид байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдэгдсэн. Тэдэнд болон дотоодын сэтгүүлчдэд зориулсан мэдээллийн төвийг Шангри-Ла зочид буудалд тусад нь байгуулах юм байна.       

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан