“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д амжилттай зохион байгуулагдлаа.
Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан мөсний баяр 6 дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байгаад таатай байна хэмээн энэхүү наадмыг санаачлагч, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцоллоо. Мөсний баярын арга хэмжээнд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн угсаатны бүлгүүдийн урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрээсээ толилууллав.
Мөнгөлөг шагшуурга Ховд-2016 мөсний баярт оролцогчдод зориулж мөсөн хотхон хийхээс гадна баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг гаргаж чадсанаараа онцлог болсон гэж оролцогчид ам сайтай ярьж байв. Тухайлбал Морин чарга поркат, фото зургийн үзэсгэлэн, чарга цана, тэшүүрийн поркат, морь тэмээгээр үйлчлэх үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийсэн байна.