gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     2.25
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -17
Зурхай
 2.25
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 2.25
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Нэг хүн дунджаар 20-100 мянган төгрөгөөр ном уншуулж, засал хийлгэж байна

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
0
Twitter logo

Хаврын тэргүүн сарын шинийн өдрүүд үргэлжилж, нийслэлийн төвийн сүм хийдүүдэд засал ном уншуулах сүсэгтнүүдийн урсгал тасрахгүй байна. Ялангуяа Гандантэгчинлэн хийдийг зорих иргэдийн тоо энэ өдрүүдэд эрс нэмэгддэг. 

Батцагаан дуганы гадна гартаа ном нэрстэй цаас атгасан ахмадууд дугаарлан зогсоно. Зарим нь өөрийнхөө, зарим нь үр хүүхдийнхээ жилийн заслыг хийлгэхээр ирсэн гэдгээ хэлж байв. 

Ганданд ирсэн иргэдийн маршрутыг харвал хамгийн эхэнд зурхайчид үзүүлж энэ жилийнхээ засал номыг бичүүлж, удаагаар  мэргэлүүлэх зүйлсээ лавлаж байна. Бичүүлсэн номуудаа кассанд шивүүлээд засал хийж буй зааланд дараалалд хүлээсээр номоо уншуулж, сүсэглэнэ. Засал номоо уншуулснаар утлага, рашаан тараах цонхоор үйлчлүүлээд өөр өөрийн замыг хөөх нь нийтлэг байна. 

Ном уншуулсан иргэдээс лавлахад нэг хүн дунджаар 20-100 мянган төгрөгийг ном уншуулах, засал хийлгэхэд зарцуулсан гэв. 

Энэ жил хийдийн зүгээс ачааллыг бууруулах зорилгоор хөтөч лам нар ажиллуулж, ахмад настан болон орон нутгаас ирсэн иргэдэд заавар, чиглэл өгч байна. Мөн зурхайч нараас гадна нэмэлтээр засал унших лам нар тусгайлан ажиллаж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийг зорьж буй аж. 

Гал морин жилийн засал номын талаар МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат хэлэхдээ, 

Жил бүр харш жил, жил орсон, мэнгэ голлосон хүмүүс заслаа хийлгэдэг. Энэ жилийн хувьд,

  • Хулгана жилтэй хүмүүс их харш,
  • Тахиа, туулай жилтэй хүмүүс бага харш,
  • Морь жилтэй хүмүүс жил орсон засал,
  • Нэг цагаан мэнгэ голлосон хүмүүс мэнгэний засал хийлгэнэ. Харин бар, нохой жилтний ивээл жил орж буй тул ивээл жилийн засал хийлгэнэ. 

Эдгээр заслыг заавал нэг дор биш, цагаан сараас эхлээд жилийн дундуур, жилийн сүүлээр уншуулах боломжтой. Хүн бүр өөрийн суудал, нас, мэнгэ зэргээ харгалзан ямар засал тохирохыг нягталж, анхааралтай хандах нь чухал.

-Яагаад хүмүүс шинийн 15-нд багтааж засал хийлгэхийг эрмэлздэг вэ?
-Шинийн 1-15-ны өдрийн хооронд Бурхан багшийн их дүйчин өдрүүд тохиодог. Энэ үед хийсэн буян олон дахин арвижна гэж үздэг учраас хүмүүс энэ хугацаанд засал, ном уншуулж, буян хийхийг эрмэлздэг.

Гэхдээ зурхайн номд "заавал шинийн 15-нд багтаж засал хийлгэх ёстой" гэсэн хатуу айлтгал байхгүй. Арванхоёрдугаар сарын 22-ноос дараагийн арванхоёругаар сарын 22 хүртэл нэг жил үргэлжилдэг тул жилийн турш заслаа хийлгэх боломжтой.

Эрэгтэй хүн арвандугаар сарын 22-ноос эхлэн ирж буй жилийн заслаа хийлгэвэл зохимжтой. Харин эмэгтэй хүн жил гарсны дараа өмнөх жилийн болон гарч буй жилийн заслаа хийлгэхэд илүү зохистой гэж үздэг.

Гэхдээ хамгийн гол нь хүн өөртөө анхаарч, сэтгэл санаа, амьдрал ахуйгаа зөв авч явах явдал юм.

-Сэтгэлээ зөв засахад ном, засал заавал хэрэгтэй юу?
-Хүн сэтгэлээ зөв авч явбал мэдээж сайн. Гэхдээ бид байгаль, цаг уур, орчны нөлөөн дунд амьдарч байгаа учраас гэнэтийн, үл харагдах нөлөөлөл байдаг. Засал, ном гэдэг нь түүнийг зөөлрүүлэх, тэнцвэржүүлэх утгатай.

Засал гэдэг нь заавал айдас биш, өөрийгөө болон орчноо зөв болгож, эвлэрүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлговол зохистой.

Ерөнхийдөө бол маш сайхан жил гарч байна. Хүн бүр өөрийн сэтгэл, үйлдэлдээ анхаарч, биеэ энхрийлж, орчноо эерэг байлгаж чадвал энэ жилээс авах сайн үр шим их.

Мөн гандан хийдээр орж амжихгүй байгаа нөхцөлд хийдүүдийн хөтлөн гаргадаг гар утасны аппликэйшнээр жилийн заслаа хараад цахимаар ном захиалан уншуулах боломжтой байна. Тухайлбал, 

  • Gandan tegchenling
  • Mongol Calendar
  • Зүүн хүрээ Дашчойлин зэрэг аппликэйшнийг шууд ашиглаж болж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан