Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн шинэ сайд Г.Дамдинням уул уурхайн салбар яаж эдийн засгийг аврах, өсөлтөд хувь нэмэр оруулах боломжтойг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нийт төсвийн орлогын 33%, экспортын орлогын 94%-ийг дангаараа бүрдүүлж байгаа. Энэ ч утгаараа эдийн засгийн хүндрэлтэй, тогтворгүй байгаа одоо цаг үед уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой авч явах ёстойг салбарын сайд онцолж байлаа. Түүнчлэн түүний ярианаас онцлоход,
Том зургаараа Монгол Улсын эдийн засаг том овор хэмжээтэй нүүрс, зэс, жонш, төмрийн хүдэр гэсэн тээвэр логистикийн асуудал дагуулдаг эрдэс баялгуудаас бүрэн хамааралтай байгаа билээ. Иймд уул уурхайн салбар олборлож байгаа түүхий эдийг төрөлжүүлэх, өнгөт металлын олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа юм.
Учир нь өнгөт металлын үнэ болон нүүрс, зэс зэрэг том хэмжээтэй эрдсүүдийн үнэ 2 урвуу хамааралтай буюу зөрж өсөж, буурч байдаг зүй тогтолтой аж. Тэгэхээр бид алт, газрын ховор элементүүд зэрэг өнгөт металлын олборлолтыг нэмж чадвал одоо тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулах тулгууртай болно гэсэн үг.
Иймд Засгийн газар Алт-3 хөтөлбөрийг идэвхжүүлэх тогтоолыг өргөн барихаар бэлтгэж байна. ЗГ-ын шийдвэр гарсан ч УИХ-ын тогтоол зайлшгүй шаардлагатай байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: “Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өссөн ч харамсалтай нь манай улсын алтны олборлолт, тушаалт буурсан байна. Тиймээс 100 тонн нөөцтэй үндсэн ордуудыг эргэлтэд оруулах боломжийг нээх хэрэгтэй”.
Энэ утгаараа хайгуулын зөвшөөрөл эзэмших нөхцөлийг хөнгөвчилж, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх бодлогыг баримтлах, одоо баримталж байгаа алт олборлогчдын эрх ашгийг боомилсон шаталсан татварын системийг сайжруулж уян хатан болгох гэх мэт алхмуудыг хийхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, олборлосон хэмжээнээс хамаарч татвар төлдөг орчныг бүрдүүлэх юм.