Англид 22 настай цэцэрлэгийн ажилтан 21 хүүхдэд гар хүрч, хүчирхийлсэн хэрэг гарч, шүүх түүнийг гэм буруутайг нь тогтоожээ. Тэрбээр нэгэн хүүгийн нүүр рүү өшиглөж, мөрөн дээр нь гишгэсэн гэх мэт ноцтой хүчирхийлэл үйлдсэн байна.
Лондон хотын Хаунслоу дүүргийн оршин суугч Роксана Лека нь бага насны хүүхдэд хэрцгий хандсан долоон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.
2023 оны зургадугаар сард Твикенхэм дэх нэгэн цэцэрлэгт ажиллаж байхдаа тэр хэд хэдэн хүүхдийг чимхэж, гэмтээжээ.
Хүүхдийнхээ бие дээрх шарх сорвийг харсан эцэг эхчүүд гүн цочирдож, сэтгэл санааны дарамтад орсон байна. Хүүхдүүдийнхээ биед учир битүүлэг гэмтэл, хөх няц үүссэн талаар тэд гомдол гаргажээ. Цагдаа нар цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг шалгахад Лека нь хүүхдүүдийн гар, хөл, гэдэс зэрэг газарт нь хувцасны доогуур нь гараа оруулан чимхэж, маажиж байсныг тогтоожээ.
Тэрбээр нэг өдрийн дотор хэд хэдэн хүүхдийг олон арван удаа чимхэж, хүүхдүүд уйлж, айн зугтаж буй нь бичлэгт харагдах аж. Нэг удаа тэрбээр нэгэн хүүгийн нүүр рүү удаа дараа өшиглөж, мөн хөнжлөөр чанга өлгийдөн бүтээж, уйлахад нь амыг нь таглаж байжээ.
Цагдаагийн мэдээлснээр Лека нь 2023 оны аравдугаар сараас 2024 оны зургадугаар сарын хооронд хоёр цэцэрлэгт энэхүү зүй бус үйлдлээ давтсан байна.
Мөрдөн байцаалтын явцад Лека нь ажлаа эхлэхээс өмнө каннабис татдаг байсан нь тогтоогдсон ба мөн хүүхдүүдийн дэргэд вэйп татдаг байжээ.
Эх сурвалж: BBC