Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа, арван аймгийн Дулааны цахилгааны станцын төслийн талаар тодруулга авчээ.
Мөн Багануураас Чойбалсан чиглэлд татах 220квт-ын шугам сүлжээний ажил ямар түвшинд явааг болон Дорнодын цахилгаан станц болон нүүрсний уурхайн хооронд үнэ, тарифын үл ойлголцол байгааг хэрхэн шийдвэрлэх талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр асуусан юм.
Түүний асуултад Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт хариулав. Тэрээр "Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Ирэх онуудын хөгжлийн төлөвлөгөөнд эрэмбэлэн тусгаж ажиллахаар төлөвлөсөн.
Дорнод аймаг дахь Адуунчулууны нүүрсний уурхай бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснийг Эрчим хүчний зохицуулах хороо хянаж байна. Арван аймгийн Дулаан цахилгаан станцын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан талаарх асуудлыг тус улсын талд тавьсан" гэжээ.
БНСУ-ын Экзим банкнаас 110 сая ам.долларын зээлээр 2019 онд эхлүүлсэн ч энэ төсөл өнөөг хүртэл дуусаагүй байна. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчилнэ.
Зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.