“Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал:
-Би өмнө нь гэмт хэрэгт холбогдоод гурван жилийн турш хууль бус хонгилоор чирэгдэж яваа. Монголын ард түмэн бүгд харсан. Хэн нэгэн дарга албан өрөөнд бие зассан, үүнийг нь шууд дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг Эрүүгийн цагдаагийн албаар шалгуулна гэж заналхийлсэн. Тэр хүн шөнөжин над руу залгасан, нэр нөлөө бүхий олон хүн ч холбогдсон. Гэхдээ шууд дамжуулалт олон нийтэд хүрсэн. Маргааш нь яагаад цагдаагийн байгууллагаас их мөнгөний тоо яриад гараад ирэв. Нотлох баримт байвал дэлгэ. Үнэн ийм бардам байдаг юм.
Бид хэн нэгнээс зүгээр сууж байгаад шантаажилж 30, 50 сая төгрөг авдаг хүмүүс биш. Манай сэтгүүлчийг 50 сая төгрөг авсан гэж байна. Бусдыг шантаажилж мөнгө авсан гэх тэр цаг хугацаанд нь манай сэтгүүлч нялх хүүхэдтэй гэртээ сууж байсан, ажлаа хийгээгүй байсан. Мөн мөрийтэй тоглоомчдоос 30 сая төгрөг авсан гэж байна. Хүргэлтийн таксигаар над руу 30 сая төгрөг дайгаад явуулсан юм байна. Би тэр мөнгийг нь аваагүй, үүнийг нотлох хэрэгтэй. Ийм юм болоогүй. Ингэж хэлээд хүнийг гүтгэж болдог юм уу?
30, 50 сая аль алийг нь аваагүй. Би нүүр бардам байна, нотлоод гаргаад ир. Манай редакцын бүх компьютер, тоног төхөөрөмж, гар утас, автомашин хураан авсан. Тэнд зохион байгуулалттайгаар ямар нэг зүйл шургуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бид ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ илэрхийлье.