Иргэн Б.Баярсайхан, Б.Эрдэнэбилэг нар "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн холбогдох зүйл заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл заалттай зөрчилдөж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргасан.
2007 оны наймдугаар сарын есөнд УИХ-аас баталсан "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн 342 дугаар зүйлийн 342.1-д "...эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй", мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.5-д "...эсхүл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ" гэсэн өөрчлөлт орсон байна.
Дээрх нэмэлт, өөрчлөлтүүд нь агуулгаараа "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт, мөн 1992 оны Монгол улсын Үндсэн хуультай нийцүүлж гаргасан 2002 оны "Прокурорын байгууллагын тухай" хуулийн зургаа, 15, 23, 31 дүгээр зүйлийн заалтуудыг өөр хооронд нь зөрчилдүүлж байгаагаас гадна Үндсэн хуульд нийцэхгүй байна хэмээн үзээд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байгаагаа дурьджээ.
"Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн 342 дугаар зүйлийн 342.1-д "..дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй", 347 дугаар зүйлийн 347.5-д "...эсхүл улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол ... эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ" гэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн", 14 дүгээр зүйлийн нэг дэхь хэсгийн "...хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна, 49 дүгээр зүйлийн нэг дэхь хэсгийн ...төр...бусад байгууллагын албан тушаалтан... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй, 56 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах... ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа гэнэ.
Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтын зөрчиж байгаа талаар 1992 оны Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, ... үндсэн зарчим мөн хэмээн тунхаглахын учир мөн нөгөө талаар дээр дурьдсан хуулийн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж нийгмийн харилцааг зохицуулж буйг үл харгалзан УИХ-аас "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан заалттай шууд утгаараа зөрчилдөж байна гэсэн байна.
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэс-гийн "Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрх байна" гэсэн заалт нь Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд яллах тал нь прокурор, харин өмгөөлөх, цагаатгах тал нь шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч байна. Мөн талууд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна хэмээн зохицуулсан. Ийм ч учраас 2002 онд батлагд-сан "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-иар хяналтын шатны шүүхиин тогтоол хуульд харшилсан гэж үзвэл талууд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, эрх тэгш байх зарчмынхаа дагуу өмгөөлөгч гомдлоо гаргаж харин шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор буюу улсын яллагч эсэргүүцэл бичиж болох ба уг асуудлаар гагцхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтыг "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн 347 дугаар зүйлийн 347.5-д оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэжээ.
Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар шүүн хэлэлцээд "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн Улсын Ерөнхий прокурор болон дээд шатны прокурорын эсэргүүцэлтэй холбоотой заалтууд нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, 14 дүгээр зүйлийн нэг, 49 дүгээр зүйлийн нэг, хоёр, 56 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргалаа.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж, нэхэмжлэгч талаас иргэн Б.Баярсайхан, Б.Эрдэнэбилэг нар оролцсон.
Дашрамд дурьдахад 2007 оны 10 дугаар сарын 24-нд иргэн Б.Баяр Үндсэн хуулийн цэцэд хандаж "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.1.2, 239.4.2, 250 дугаар зүйлийн 250.2, 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 322 дугаар зүйл, 323 дугаар зүйлийн 323.1.2, 350 дугаар зүлйин 350.1.3, 352 дугаар зүйл, 353 дугаар зүйлийн 353.3 дах дэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байна гэх үндэслэлээр өгч байсан билээ. Иргэн Б.Баярын эл асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлыг хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм.
Ийнхүү "Эрүүгийн байцаан шийтгэх хууль" хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн цэцийн шүүлтийг давж Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэдгээ дахин баталлаа.
Ж.Наран