Дижитал шилжилт бидний амьдралын салшгүй хэсэг болсон энэ үед технологийн хөгжил хэр хурдан байхаас илүүтэй хариуцлагатай, тэгш, найдвартай байх нь чухал болж байна. Юнител групп энэхүү зарчмыг бодит ажил хэрэг болгож, 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Технологийн хөгжил байгальд ээлтэй байх
Технологийн салбар байгальд ачаалал үүсгэгч бус, харин хамгаалагч байж болно. Юнител групп байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулах, ногоон шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг тогтвортой хөгжлийнхөө цөм болгож ирсэн.
Юнител групп интернэтийн сүлжээгээ FTTH (айл бүр рүү шилэн кабель) технологид шилжүүлэх явцад гарсан 8.9 тонн хуучин зэс кабелийг олон улсын стандартын дагуу, хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аргаар устгасан байна.
Уг шинэчлэл нь зөвхөн интернэтийн хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй, цаашид үүсэх электрон хог хаягдлыг бууруулах суурь өөрчлөлтийн эхлэлийг тавьжээ. Мөн электрон хог хаягдлыг бууруулж, дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлсний хүрээнд 45 тонн батерейг дахин боловсруулалтад шилжүүлсэн нь хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн бодит алхам болсон байна.

Эдгээр ажлуудаас гадна Юнител групп байгаль орчинд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг онцлох жишээ нь цөлжилттэй тэмцэх зорилготой “Шувууны үүр” төсөл юм.
Тус төсөл нь экосистемийн тэнцвэрийг алдагдуулдаг мэрэгч амьтдын тоо толгойг байгальд ээлтэй аргаар зохицуулах зорилготой бөгөөд махчин шувуудын амьдрах орчныг дэмжих үүрийг байгальд суурилуулснаар байгалийн зохицуулалтыг сэргээж байна. Үр дүнд нь зарим бүс нутагт мэрэгч амьтдын тархалт 30–50 хувиар буурч, хөрс хамгаалал, ургамлын нөхөн сэргээлт, бэлчээрийн даацад эерэг нөлөө үзүүлжээ.
Юнител групп байгаль хамгааллыг нэг удаагийн арга хэмжээ бус, экосистемтэй зохицсон, тогтвортой шийдэл гэж үздэг бөгөөд “Шувууны үүр” төсөл нь энэ зарчмыг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна.

Хаана байгаагаас үл хамааран тэгш хөгжих
Тогтвортой хөгжил гэдэг нь зөвхөн байгаль орчны асуудал биш, иргэн бүрийг хөгжлийн боломжид тэгш хамруулах тухай ойлголт юм. Юнител групп улс орон даяарх харилцаа холбооны сүлжээ, дижитал дэд бүтцэд хийсэн хөрөнгө оруулалтаараа хот, хөдөөгийн ялгааг багасгах, интернэт болон дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Тухайлбал, Unitel STEAM Hub хөтөлбөрийг 21 аймаг болон Налайх дүүрэгт хэрэгжүүлж, 6–14 насны 2,180 хүүхдийг STEAM чиглэлийн практик сургалтад хамруулжээ. Ингэснээр орон нутгийн хүүхдүүдийг олон улсын түвшний мэдлэг, технологийн ур чадварт сургах бодит боломж бүрдсэн байна.

Мөн Teach for Mongolia НҮТББ‑ын “Илгээлтийн багш” хөтөлбөрийг дэмжин ажилласнаар алслагдсан бүс нутгуудад чадварлаг багш нарыг бэлтгэн ажиллуулж, 9,000 гаруй хүүхдэд чанартай боловсрол хүргэж, боловсролын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулжээ.
Түүнчлэн олон нийтэд технологийн талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл түгээх зорилгоор TechJourno хөтөлбөрийг Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв (NEST)-тэй хамтран хэрэгжүүлж, сэтгүүлчдийг хиймэл оюун, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлд мэргэшүүлсэн байна.

Дижитал шилжилтийн эринд мэдээллээ найдвартай хамгаалах
Дижитал орчин тэлэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдал, итгэлцэл улам чухал болж байна. Юнител групп кибер халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд ажилтнууддаа бодит нөхцөлд суурилсан “фишинг” халдлагын туршилтыг тогтмол зохион байгуулж, эрсдэлийг бууруулж ажилладаг.
Эдгээр арга хэмжээний үр дүнд 2025 онд ажилтнуудын 86.5 хувь нь хуурамч и-мэйлийг амжилттай илрүүлэх чадвартай болсон бөгөөд системд чиглэсэн ноцтой 10 халдлагыг 4 цагийн дотор илрүүлж, хэрэглэгчдийн мэдээлэл болон үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хамгаалжээ.

Мөн ёс зүйгүй, хууль бус үйлдлийг нэрээ нууцлан мэдээлэх боломжтой “SpeakOut” сувгийг ажиллуулж, илэрсэн зөрчил бүрийг шалган, давтагдахаас сэргийлэх бодит арга хэмжээ авч байгааг тайланд онцолсон байна.
Тогтвортой байдлын тайлан нь компанийн тогтвортой хөгжил уриа лоозон бус, бодит үйл ажиллагаа, хэмжигдэх үр дүнгээр илэрч байгааг харуулж байна
Юнител группийн 2025 оны “Тогтвортой байдлын тайлан”-тай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.