УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг шинэчилж, Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл нь засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, оюутан, сурагчдын төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаачийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй.
Боловсролын үндэсний зөвлөл (2025.07.29) хуралдаж сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг хэлэлцжээ. Зөвлөлийн хурлаар “Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр”-ийг батлахыг дэмжсэн байна. Энэ талаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүн, боловсрол судлаач Э.Сүндариас тодрууллаа.
-Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн гол онцлог юу байх бол. Зөвлөлийн гишүүд ямар санал тусгав? Энэ талаар тодруулахгүй юу?
-Боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтийг зөвхөн Боловсрол шинжлэх ухааны яамныхан дангаараа шийдчих асуудал биш. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн боловсролтой хамаатай асуудал биш, бүх салбарт хамаарах өөрчлөлт, шинэчлэлт юм. Ирээдүйн монгол иргэнийг бэлтгэх хөтөлбөр дээр бүхий л талын оролцоог хангах, санал зөвлөмжөө тусгах үүднээс Боловсролын үндэсний зөвлөл ажилладаг. Тиймээс бид сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд шууд оролцох бус Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн боловсруулсан хөтөлбөрт саналаа өгөх байдлаар ажиллаж байна.
Зөвлөлийн хурлаас өмнө сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтийг олон нийтээр хэлэлцүүлсэн. Бид энэ хэлэлцүүлгийн үеэр СӨБ-ын хөтөлбөртэй танилцаад санал, шүүмжээ илэрхийллээ. Хөтөлбөрийн хойноос дагалдаж гарах багшийн гарын авлага, зөвлөмж илэрхийлж, хэрэгжүүлэлттэй холбоотой асуултуудыг тавьсан. Ингээд олон нийтээр хэлэлцүүлсэн тул маргааш нь Боловсролын үндэсний зөвлөлөөр батлуулахаар оруулж ирсэн юм. Зөвлөлийн хурлаар олон талын саналыг хэлэлцэв. Тухайлбал, хуралд оролцсон хүмүүс үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байлаа.
Монгол хүүхдүүд ирээдүйд монгол хэлээрээ ойлголцох, мэдээлэл дамжуулах, олж авах чадвар сургуулийн өмнөх боловсролоос эхлэх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд анхаарсан нь давуу талтай санагдсан.

Монгол хүн үндэсний дээл хувцас, хоол хүнснээс эхлээд соёл уламжлалаа мэддэг байх ёстой зэрэгт хүмүүсийн санал давтагдаж, үүнийг СӨБ болон бага боловсролын хөтөлбөрт сайтар тусгаж өгөх хэрэгтэйг хэлж байсан. Мөн зарим төлөөллүүд, ялангуяа ажил олгогчдын төлөөллөөс хүүхдүүдийг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ур чадвар, харилцаа хандлагатай байхад анхаарч, хамтарч ажиллах чадвартай, насанд хүрэхдээ хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангасан иргэн бэлтгэх чухал гэдгийг онцолж байлаа.
Төгсөөд ажлын байранд гарч байгаа оюутнууд ажил олгогчийн шаардлагыг хангахгүй байна гэдэг зүйлийг байгууллагууд хөнддөг. Төгсөгчид ажил олгогчийн шаардлага хангахгүй байгаа нь бага боловсролоос л эхлэлтэй. Тиймээс ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг хүүхэд байхаасаа эзэмшиж байж ирээдүйд эдийн засгийн хувьд бие даасан хариуцлагатай иргэн болно гэдэг асуудлыг зөвлөлийн хурлаар зарим төлөөллүүд дэвшүүлсэн.
-Таны зүгээс сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрт ямар санал, дүгнэлт өгөв?
-Миний зүгээс гурван том давуу тал байна гэж харсан. Нэгдүгээрт, өмнө нь боловсруулсан СӨБ, бага, дунд боловсролын хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөр хүүхдэд эзэмшүүлэх ур чадвар хоорондоо ялгаатай буюу хөтөлбөрийн түвшин хоорондын уялдаа холбоо хангагдаагүй байсан. Ингээд СӨБ-оор эзэмшүүлж байгаа чадвар бага сургуульд ороход хангалттай биш байх зэрэг хөтөлбөрийн зөрүүтэй байдал гарч байжээ. Харин одоо сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ахлах анги төгстөл нэг л чадамжид суурилсан хөтөлбөртэй болж буй юм билээ. Иймд өмнө хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийн сул, давуу талд дүгнэлт шинжилгээ хийж, өмнөх дутагдлыг засан сайжруулж, шинэ хөтөлбөрт түвшин хоорондын уялдаа холбоог сайн хангаж өгчээ гэж харсан.
Хоёрдугаарт, монгол хэлний чадамж буюу хүүхдүүдийн эх хэл дээрээ мэдээлэл хүлээж авах, боловсруулах, илэрхийлэх ба бусадтай харилцах чадварыг чухалчилсан байсан. Бага ангийн монгол хэлний хичээлийн хоцрогдол ирээдүйн эх хэлний хоцрогдлыг үүсгээд байна гэдэг. Гэтэл PISА шалгалтын үр дүнд анализ хийхээр энэ нь сургуулийн өмнөх боловсролын түвшинд үүсэж буй хоцрогдол байгааг юм. Үүнийг олж хараад монгол хүүхдүүд ирээдүйд монгол хэлээрээ ойлголцох, мэдээлэл дамжуулах, олж авах чадвар сургуулийн өмнөх боловсролоос эхлэх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд анхаарсан нь давуу талтай санагдсан. СӨБ гэхээр хүүхэд зөвхөн дуулж, бүжиглээд, нийгэмшээд гэртээ харьдаг биш ирээдүйн академик ур чадварт төвлөрнө гэж тусгасан нь сайшаалтай.
Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд тэгш хамруулъя гэдэг. Сургууль нь ийм зорилготой ч хөтөлбөр нь тийм биш. Энэ шүлгийг бүх хүүхэд цээжлэх ёстой, өөрийгөө ингэж үгээр илэрхийлэх ёстой гэх байдлаар зарим хүүхдийн чадахгүй зүйлс одоогийн дагаж, мөрдөж байгаа хөтөлбөр, стандартад бий. Харин шинэчилж буй сургалтын хөтөлбөрт тэгш хамруулах асуудлыг цогцоор нь багтаасан санагдлаа. Багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай арга зүйн төлөвлөгөөг хичээл бүрээр боловсруулах боломжийг олгох юм билээ.
-Харин дутагдалтай санагдсан зүйл бий юу?
-Би зөвлөлийн хурлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар сургалтад хамрагдаж амжих уу гэдэг асуудлыг хөндсөн. Ажлын ачаалал маш их. Ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломж хомс. Тэгэхээр шинэ хөтөлбөр оруулаад ирэхээр цэцэрлэгийн багш нар хэзээ энэ хөтөлбөрөө эзэмшээд хүүхдүүдтэйгээ ажиллах вэ гэдгийг тооцох асуудал байна. Дагаад багшийн гарын авлага, эцэг эхэд зориулсан товчилсон хөтөлбөр шаардлагатай. Ямар хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдийг яаж хөгжүүлж байгаа, түүнд эцэг эх, асран хамгаалагч хэрхэн оролцохыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид давхар танилцуулдаг байх нь зөв.
Нэг л жишээ дурдахад сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт музейгээр аялж үзэх, үндэсний өв соёлоо эзэмшихийн тулд шагай наадгай, үндэсний хөгжмийн зэмсэг тоглох гэх мэтийг тусгасан байна. Гэтэл музей очиж үзье гэхэд музей, соёлын байгууламжийн хүртээмж, тэдгээр рүү хүрч очих нийтийн тээврийн хүртээмжийг давхар сайжруулах шаардлагатай.
Хүүхдийг цахим орчинд аюулгүй байдлаа ханга гэдэг. Цахим орчинд хүүхэд аюулд өртөөд байна гэх хэр нь багш нар цахимаар даалгавраа өгдөг байж болохгүй шүү дээ.
Хөгжилтэй оронд олон нийтийн соёлын төв, байгууламжууд хүүхдүүдэд үнэ хөлбөргүй үйлчилдэг, боловсролын хөтөлбөрийн хүрээнд багтааж, төсөв санхүүжилтийг шийдсэн байдаг. Сургууль, цэцэрлэгт ийм аяллын төсөв байхгүй. Үүнээс ургаад шинэчилсэн хөтөлбөр маань төлөвлөсөн, боловсруулсан хэмжээнд хэрэгжих үү, үгүй юу гэдэг асуудал ундарна. Энэ асуудлыг шийдэх нь дан Боловсролын яамны эрх мэдлийн асуудал биш, бусад яам, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаанаас хамаарна.

Шинэчилсэн хөтөлбөрт үндэсний өв соёлыг онцлон чухалчлаад байгаа боловч дүүрэг, сумын соёлын төвийн үйл ажиллагаа хүүхдүүдэд хэр хүртээмжтэй билээ. Хүүхэд цэцэрлэгээсээ өөр газар хөгжье гэхээр ээлгүй байна шүү дээ. Энэ мэт зүйлсийг би өөрийнхөө зүгээс дурдсан. Сургууль, цэцэрлэгүүд чадамжаараа л ажиллаж байна. Бусад салбарууд хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүүхдийн боловсролд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихгүй байвал хэчнээн сайн хөтөлбөр байгаад нэмэргүй гэдэг санааг би дэвшүүллээ. Үндэсний зөвлөлд олон салбарын төлөөлөл байгаа учраас өөрөө, өөрсдийнхөө салбартаа хүүхдийн төлөө юу хийх вэ гэдгээ үнэлж, дүгнэдэг болох хэрэгтэйг би чухалчилсан.
-Боловсролын үндэсний зөвлөлийн хуралд оролцсон хүмүүс өөр ямар санал дэвшүүлэв?
-Маш олон дурдагдсан санаа бол боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх. Хүүхдээс урьтаад эцэг эхээс эхлээд насанд хүрсэн бүх хүн хариуцлагаа маш сайн ухамсарлах ёстой. Барилга, байшин, тоглоомын талбай эрсдэлгүй байх гэх мэтчилэн хүүхдийн аюулгүй байдлыг хангасны дараа хүүхдийн хариуцлагын тухай ярьж болж байна. Гэтэл хүүхдийг цахим орчинд аюулгүй байдлаа ханга гэдэг. Цахим орчинд хүүхэд аюулд өртөөд байна гэх хэр нь багш нар цахимаар даалгавраа өгдөг байж болохгүй шүү дээ. Цаашлаад цахимаар гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүст хангалттай хариуцлага хүлээлгэж байгаа бил үү?
Цэцэрлэгээс эхлээд хүүхдүүд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн гээд л замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай ойлголт, мэдлэгтэй болдог. Гэтэл хариуцлагагүй жолоочийн балгаар хүүхэд зам дээр зүгээр алхаж яваад л осолд өртөж байна шүү дээ. Хүүхдийг хохироож, хамгаалж чадахгүй байгаа хууль эрхзүйн орчноо чангатгаагүй байж хүүхдэд маш их юм заах ёстой гэсэн үзэлтэй хүмүүс байна. Мэдээж хүүхдэд заах нь зөв. Хүүхдэд заах аюулгүй байдлын агуулга ярихаасаа өмнө бид өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай гэдгийг хувиасаа дурдсан.
-Зөвлөлийн хурлаар сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг дэмжсэн гэж ойлгосон. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Тийм ээ, дэмжсэн. Олонхын хувьд дэмжиж, хүлээн зөвшөөрсөн. Бидэнд өгсөн мэдээллээр тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ гэсэн.
-Харин бага боловсролын хөтөлбөрийн тухайд?
-Бага боловсролын хөтөлбөрийг турших ажил бага зэрэг хойшилсон гэж танилцуулаад зөвлөлийн гишүүдийг бичгээр саналаа ирүүлэх хүсэлт тавьсан. Одоогийн хөтөлбөрийн агуулгын 20 хувийг өөрчилж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг дагаад сурах бичиг ч өөрчлөгдөх юм.
-Ярилцсанд баярлалаа.