"Найрамдлын эрдэнэс" зусланд хоолны хордлого гарсан тухай мэдээлэл түгээд байна. Тодруулбал, тус зусланд 322 хүүхэд амарч байснаас энэ сарын 15-ны өдрийн хоол, 16:00 цагт тараг уусны дараа зарим хүүхдээс гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Тус зуслан нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Нөхцөл байдалтай холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон мэдээлэл өгөв. Тэрбээр "Шинжилгээний хариу гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар хоолны хордлого, вирусийн гаралтай ханиад гэдэг зүйлийг халдвартын эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зарим нь гэртээ харих хүсэлт илэрхийлж байгаа. Гэвч шинж тэмдэг илрээгүй байсан хүүхдүүд халуурах тохиолдлууд байна" гэлээ.