gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэр төрийн баталгаа биш, нэртэй хүний тоглоом болсон шагнал

О.Батхишиг
Нийгэм
2025-07-09
42
Twitter logo

-Егөөдөл- 

Амралт зугаалга, баяр ёслол дагаад шагналын хур асгардаг цаг өдийд. Хэн хөдөлмөрлөснөө үнэлүүлж, хэн "тэргүүний" хэмээх алдрыг зүүх бол хэмээн хүлээдэг ч, үнэндээ хүлээх бус "зохицуулдаг" цаг ирчихсэн ч юм шиг. 

Уншигч танд нэг бодит жишээ сонирхуулъя. 

Архангай аймгийн буйдхан нэг суманд байдаг рашаанд нэгэн улс төрч амрахаар иржээ. Мал хуйгаа эргүүлж явсан хөдөөгийн малчид бууж мордон хууч дэлгэх нь мэдээж. Нэг орой отоглосон майханд нь гэрэл анивчаад, баяр болжээ. Нутгийн нэг малчин сониучирхан очтол саахалтын залуу нь энгэртээ шинэ тэмдэг зүүчихсэн, чухам сууна гэнэ. 

Өнөөх ах  “Ямар шагнал аваад баярлаж сууна вэ?” гэтэл “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан болсон” гэлээ. Малчин эр “Хүний өмнөөс ичинэ гэдэг лүд, шагнал гэдэг утгаа алдаж дээ” хэмээн хоржоонтойхон ярьж билээ. 

Хөдөөгийн нэгэн рашаанд болсон энэ явдал ганц сумын түүх биш. Монгол даяар газар авч буй үзэгдлийн тод жишээ. 

Шагнал гэдэг угтаа салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан, олон жил хөдөлмөрлөсөн хүний нэр төрийн баталгаа, түүхэн гэрч байх учиртай. Гэтэл өнөөдөр “тэргүүний” гэх тодотгол хэн нэгний нэр хүндээ илэрхийлэх, өгч байхаа олж ядсан хүний арга, хоёр танилын зуучлалтай зүүх тэмдэг болж хувирсан нь нууц биш. 

Жилийн жилд баяр дагасан шагналын хур ёстой л асгарна. Энэ жил гэхэд л нэг аймаг, 24 сумын 100 жилийн ой болно. Ойг дагаад очсон дарга бүр шагналын цол тэмдгийг хэдэн зуугаар нь нялзаана.

Монгол Улсын 21 аймаг нийлээд жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг гэсэн тоо ч бий.

Энэ мөнгөөр 10 сумын эрчим хүчний эх үүсвэрийг шинэчилж болох.  

“Тэргүүний ажилтан”, “Ойн медаль”, “Хүндэт жуух” гээд төрийн болон салбарын яам, агентлагуудаас олгодог шагналууд жилээс жилд олширч, тоо нь нэмэгдэхийн хэрээр нэр хүнд нь буурсаар. Олон нийтийн сүлжээнд “хамгийн хурдан гавьяат болсон хүн”, “ямар гавьяагаар гэдгийг нь хэн ч мэдэхгүй” гэх хошигнол, пост элбэгших болсон нь үүний тод илрэл. 

Шагналын шалгуур тодорхойгүй, олон нийтэд нээлттэй бус байдал нь шударга бусын сэтгэгдэл төрүүлдэг. “Шагнал авахын тулд сайн ажиллах бус, харилцаа тогтоох нь зөв  чухал” гэх хорон үг олон хүний амнаас гардаг болсон нь ч учиртай. 

Мэдээж эсрэг байр суурь байдаг. Шагнал гэдэг чинь хүнд урам зориг өгдөг гэх. Энэ нь ч бас үнэн. Гэхдээ шагнал урам болохын тулд нэр хүндтэй байх хэрэгтэй. Өнөөдөр шагнал олгогч нь хүртэл “тэргүүний” гэх тодотголдоо итгэхээ больсон бол шагнал өгөх нь урам бус, ёс төдий л зүйл болж хувирна. 

Шагналын үнэ цэнийг сэргээхийн тулд юуны өмнө тооноос илүү чанарт анхаарч, шалгаруулалтыг ил тод болгон,  олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэн, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-уудыг үнэлгээний системд оролцуулах шаардлагатай мэт. 

 "Сайн яваа хүнийг сайхан л угтана. Гэхдээ сайхан угтлаа гээд салбарын толгойг нь зүүж өгч боломгүй"  гэх малчин ахын үг голтой.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан