gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хиймэл оюун ухаан хэр их ус хэрэглэдэг вэ?

Б.Эрдэнэчимэг
Технологи
2025-07-15
6
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
6
Twitter logo
Технологи
2025-07-15
Хиймэл оюун ухаан хэр их ус хэрэглэдэг вэ? Зургийг: Getty images

Хиймэл оюун ухааны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Гэвч энэ технологид их хэмжээний ус ашигладаг нь асуудал дагуулав.

Хиймэл оюун ухаанд дараах хоёр замаар ус ашигладаг.

  • Хөргөх системүүдэд
  • Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх явцад

НҮБ дэлхийн хүн амын тал нь цэвэр усны хүрэлцээгүй эсвэл устай ч тэр нь чанарын шаардлага хангадаггүй нөхцөлд амьдардаг гэжээ. Мөн цаг агаарын өөрчлөлт усыг анхаарлын төвд оруулав.

Цахим шуудан, дүрс бичлэг гээд интернэт дэх бүхнийг өгөгдлийн төвөөс удирддаг. Олон эгнээ бүхий, маш олон компьютер байрлуулсан эдгээр төвийн зарим нь хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц том.

Эндхийн хөргөх системүүдэд цэвэр ус ашигладаг бөгөөд ашигласан нийт усных нь 80 хувь ууршдаг.

Хиймэл оюун ухаан төвөгтэй асуултуудад хариулж, зураг, дүрс бичлэг бүтээх явцдаа илүү их эрчим хүч ашигладаг аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамагласнаар ChatGPT Гүүглийн хайлтаас арав дахин их цахилгаан зарцуулдаг. Ингэснээр илүү их усыг ч ашигладаг гэсэн үг юм.

Гэвч хиймэл оюун ухааныг хөгжүүлэгчид ямар хэмжээний ус ашигласнаа өнөөг хүртэл бүрэн мэдээлдэггүй.

OpenAI-д их хэмжээний хөрөнгө оруулсан Google, Meta болон Microsoft компанийн байгаль орчны тайланд 2020 оноос хойш усны хэмжээ өссөн гэжээ. Харин Amazon ямар ч тоо танилцуулаагүй байна. Тухайлбал, Google дата төвүүдэдээ 2024 онд 37 тэрбум литр ус ашигласан, үүний 29 тэрбум литр нь ууршсан гэжээ. Энэ нь америкийн баруун өмнөд хэсэг дэх 51 гольфын талбайг бүтэн жил услахаар ус юм.

АНУ-ын Орегон муж дахь Гүүглийн дата төвийн хөргөх системээс ус ууршиж байна.

Эдгээр компанийн хэрэглэдэг ус 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгджээ. Иймээс усны гачигдалтай, ган болдог газруудад өгөгдлийн төв барихыг эсэргүүцэж эхлэв. Европ, Латин Америкийн орнууд, АНУ-ын Аризона мужийн иргэд эсэргүүцлээ ил тод илэрхийлж байна.

Мөн Испанид Your Cloud is Drying Up My River буюу "Чиний үүл манай голыг хатааж байна" гэсэн нэртэй бүлэг байгуулагджээ. Google компани Чили, Уругвайд өгөгдлийн төв байгуулахаар төлөвлөсөн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, байршлаа сольсон байна.

Дэлхийд 150 орчим төвтэй, "NTT Data" компанийн захирал Абхижит Дубэй "Халуун дулаан уур амьсгалтай, хуурай, том газар худалдаж авч болохуйц, эрчим хүчний дэд бүтэцтэй, нар, салхинаас эрчим хүч гаргаж авахуйц, дүрэм журам нь уян хатан газарт дата төв байгуулах нь зохимжтой" гэжээ. Чийгтэй газарт барилга, тоног төхөөрөмжүүд илүү хурдан зэвэрдэг тул хуурай газрыг сонгодог аж.

Google ашигласан усныхаа 14 хувийг усны гачигдал ихтэй газраас, 14 хувийг дунд зэргийн гачигдалтай газраас ашигласан гэжээ. Харин Microsoft нийт усныхаа 46 хувийг 'усны дутагдалтай нутгаас, Meta 26 хувийг их болон маш их усны дутагдалтай бүсээс татсан гэж тайландаа дурдсан бол  AWS ямар нэг тоо баримт ил гаргаагүй байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан