gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана

О.Батхишиг
Дэлхийд
Өчигдөр
102
Twitter logo

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад уулзах болсноо өчигдөр орой Truth Social хуудсандаа мэдэгдлээ.

Мэдэгдлийнхээ өмнө Трамп Украйны дайныг зогсоох боломжтой энхийн гэрээний талаар дурдаж үүнд “зарим газар нутгийг харилцан солилцох” нөхцөл багтаж болзошгүй гэв.

Тэрээр, АНУ-ын Ерөнхийлөгч миний бие болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хоорондох хүлээлттэй уулзалт 2025 оны наймдугаар сарын 15-ны Баасан гарагт, агуу их Аляска мужид болно. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулна гэжээ.

Энэхүү мэдэгдэл нь Трампын Путинд тавьсан “өнөөдрийг дуустал энхийн гэрээнд хүрэх, эсвэл хатуу эдийн засгийн хоригт өртөх” гэсэн эцсийн хугацаатай давхцаж байна.

Путин АНУ-д хамгийн сүүлд 2015 онд ирж байсан бол Трамптай хамгийн сүүлд 2018 онд уулзжээ.

Барууны эх сурвалжуудын мэдээлснээр, Путин Трампын тусгай төлөөлөгч Стив Виткоффт энэ долоо хоногийн Лхагва гарагт Москва хотноо уулзах үеэр энхийн төлөвлөгөө танилцуулсан байна. Төлөвлөгөөнд:

  •  Украин зүүн бүсийн Донбассын ихэнх хэсгийг, мөн 2014 онд хууль бусаар нэгтгэсэн Крымийг Орост өгөх
  •  Одоогийн фронтын шугамыг царцаах  зэрэг нөхцөл багтжээ.

Гэвч Запорожье, Херсон муж дахь хяналт болон Украин НАТО-д элсэхгүй байх, цэргийн хүчиндээ хязгаар тогтоох зэрэг Путины бусад шаардлагын талаар тодорхой мэдээлэл алга байна.

Европын зарим удирдагчид уг саналыг Трампын сүрдүүлсэн хориг арга хэмжээнээс Путин зайлсхийх оролдлого гэж үзэж, “эзлэн авсан газар нутгийг хүлээн зөвшөөрөх нь ирээдүйд дахин довтлох  эрсдэлтэй” хэмээн болгоомжилжээ.

Виткофф энэ саналыг “зөв чиглэлд хийсэн алхам” гэж тодорхойлсон ч, Оросын түрэмгийлэлд алдсан газар нутгийг хүлээн зөвшөөрөх нь Украины Үндсэн хуульд харш тул Ерөнхийлөгч Владимир Зеленский парламент эсвэл бүх ард түмний санал асуулгаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.

Трамп харин энэ талаар, тэр өөртөө хэрэгтэй эрх мэдлийг авахаар ажиллаж байна. Би түүнд хурдан шийдэх хэрэгтэй гэж хэлсэн. Бид тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” хэмээн мэдэгджээ.

Энэ долоо хоногийн эхээр Трамп, хэрэв Путин баасан гараг гэхэд дайн зогсоохгүй бол шинэ хориг хэрэгжүүлнэ гэж амласан ч, пүрэв гарагт илүү зөөлөн байр суурь илэрхийлж “энэ бол Путины шийдэх асуудал” гэж хэлсэн юм.

Трамп ба Путин хамгийн сүүлд 2018 оны долдугаар сард Финландын Хельсинкид уулзаж, АНУ-ын тагнуулын байгууллагын дүгнэлтийг няцааж, Путиныг өмгөөлсөн нь маргаан дагуулж байв. Путин АНУ-ын ерөнхийлөгчтэй сүүлд 2021 онд Женевт Жо Байдентай уулзсан билээ.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан