УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэнтэй
холбогдуулан цөөн зүйл тодрууллаа.
-Төрийн албан хаагчийн цалинг 300
мянган төгрөгт хүргэхээр Засгийн газраас дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмсэн. Гэтэл хувийн хэвшлийнхний цалин
хэвээрээ байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж иргэд үзэж байгаа. Энэ талаар
та ямар бодолтой байна вэ?
-Төрийн албан хаагчийн цалин нэмснийг би зөв гэж боддог. Яагаад гэвэл манай улсын
төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин бусад орныхтой харьцуулахад
хамаагүй бага. Нөгөөтэйгүүр төрийн алба гэдэг хээл хахууль, нүүдэл суудал, хүнд
суртлын алба болчихож. Тиймээс төрийн албан хаагчийг хамааралгүй болгохын тулд
цалинг нэмэх шаардлагатай.
-Албан хаагчийн цалин нэмэхээр түүнийг
дагаад юмны үнэ өсөж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Юмны үнэ өсөж байгаа нь цалин нэмсэнтэй холбоогүй гэж үзэж байна. Үүний шалтгаан
нь дэлхийн эдийн засагт өөрчлөлт орж бусад улс оронд бараа бүтээгдэхүүний үнэ
өссөнтэй холбоотой. Тухайлбал,урд хөршид гэхэд л юмных нь үнэ хэд дахин
нэмэгдчихсэн байна.
-Бусад
оронд ч үнийн өсөлт явагдаж байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ
өссөнтэй холбоотой. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Дэлхий дээрх
аливаа юмсын нөөц хөрөнгө барагдаж хүн ам хурдацтай нэмэгдсэн. Түүний зэрэгцээ
дэлхийн дулаарал өөр өөр эргэлт бий болгож байгаа зэрэг юмны үнэ нэмэгдэх
шалтгаан болж байна. Тэгэхээр төрийн албан хаагчийн цалин нэмгдсэнээс бараа
бүтээгдэхүүний үнэ ханш өсөөд байна гэж ойлгож болохгүй. Өрөөсгөл зүйл болно.
-Хувийн
хэвшлийнхэнд цалингийн зөрүү нэлээд хүнд тусч байгаа.
-Энэ үнэн.
Хувийн хэвшлийнхэнд төрийн албан хаагчийн цалин нэмсэн нь нөлөөлж байгаа.
Гэхдээ манай улсын эдийн засаг ойролцоогоор үнийн уналт одоогоор арав орчим
хувь байна. Тиймээс жил болгон ямар ч байгууллагад ажилладаг хүмүүсийнхээ
цалинг арван хувь нэмж байх ёстой. Манайхан харин нэмэхгүй явсаар төсөв
мөнгөтэй болоод ирэнгүүтээ нэмж эхэллээ. Үүнийг иргэд инфляцтай холбож ойлгоод
байна. Урьд нь нэмье гэсэн ч хөрөнгө мөнгөгүй байлаа шүү дээ.
-Төрийн
албан хаагчийн цалинг нэмснээр авлига, хүнд суртлын асуудал цэгцэрнэ гэж
бодож байна уу?
-Ямар ч
хүн амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болчихвол авлига аваад байхыг
боддоггүй юм. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гурван мянган
ам.доллараас бага байгаа бол авлигыг хазаарлан, багасгана гэх үг бий. Одоо
манай нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1500 орчим ам.долларт хүрээд
байгаа. Тэгэхээр авлига хээл хахууль байнга дагаж байна гэсэн үг.
-Төрийн
албан хаагч ямар хүн байх ёстой вэ?
-Мэргэшсэн,
улс төрждөггүй, ажлаа хийсэн шиг хийдэг гээд олон сайн шинжийг агуулсан
байх хэрэгтэй. Харин төр цалинг нь сайн өгдөг байх ёстой.
-Төрийн
албан хаагч, хувийн хэвшлийн ажилчдын цалинг төрөөс зохицуулах боломж
бий юу?
-Хувийн хэвшлийнхний
цалинг төрөөс зохицуулж чаддаггүй. Харин цалингийн доод хэмжээг төр тогтоож
өгдөг. Төсвийн ч бай хувийн хэвшлийн ажилтнууд гэрээ байгуулаад ажиллах юм бол
цалингийн доод хэмжээг ийм байх ёстой гэдгийг одоохондоо төрөөс зохицуулж
байна. Түүнээс хувийн хэвшлийнхний цалинг тухайн компани өөрөө л зохицуулна.
Харин төрийн албан хаагчийн цалин нэмэгдэхэд компанийн ажилтнуудын цалин
дагаж нэмэгдэх жишиг бий. Энэ жишгийг л бид дагаж байна.
-Зарим
тохиолдолд төрөөс тогтоосон цалингийн доод хэмжээнд хүрэхгүй цалин олгож байгаа
газрууд мэр сэр ажиглагддаг. Үүнийг төрөөс хянах боломж бий юу?
-Уг нь ямар
ч ажилтан сард ажиллах ёстой өдөр, цагаараа ажилласан л бол төрөөс тогтоосон
цалингийн доод хэмжээнээс доогуур цалин авах ёсгүй. Хуулиар бол хүнээ
ажиллуулчихаад тогтоосон хэмжээнээс доогуур цалин олгох учиргүй. Тэгэхээр
хууль зөрчсөний хариуцлагыг байгууллага хүлээх учиртай.
О.Сэлэнгэ