gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

”Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглан” гэсэн үгийг хасах ёстой

Улс төр
2008-01-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-01-22

-Хасаад ч байдал өөрчлөгдөхгүй-
Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар болон Ц.Шаравдорж, Р.Эрдэнэбүрэн нарын санаачилсан хоёр төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Эрүүгийн  хуулийн 110, 111 дүгээр зүйлийн гүтгэх, доромжлох тухай энэхүү заалтыг сэтгүүлчдэд халтай хэмээн үздэг. Эдгээрийг хэрхэн өөрчлөн найруулах талаар ТББ, судлаач, хуулийнхан саналаа нэмэрлэхийг төсөл хэлэлцэж байгаа энэ үед хүсчээ. “Глоб интернэшнл” ТББ, АНУ-ын ЭСЯ хамтран өчигдөр дээрх заалтыг тойрсон зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.

2000 оноос хойш Эрүүгийн хуулийн дээрх хоёр заалтаар есөн хүнд ял оноосны зургаа нь сэтгүүлч байжээ. Тэдний гурав нь баривчлах, бусад нь гурван сая хүртэлх төгрөгөөр  торгуулах ялаар шийтгүүлсэн аж. Хэдийгээр ял оноосон хүний тоо цөөн мэт ч эрүүгийн хэрэг бүртгэх шатанд жилд 30 орчим сэтгүүлч ажлаа хийж, сониноороо мэдээлэл дамжуулсны төлөө дуудагдаж, байцаалт өгдгийг судлаачид онцлов.

Сэтгүүлчдийг шүүхэд дуудсан нэхэмжлэгчид нь дандаа төрийн өндөр албан тушаалтнууд гэнэ. Мөн судлаач М.Батсуурь өөрийн орны Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох талаарх заалт, түүнд оноодог ялыг АНУ, Канад, Хятад, ОХУ, Норвеги гэх мэт 15 орны хуультай харьцуулж үзсэн байна. Монгол, Белорус, Гүрж, Казакстан зэрэг хуучин социалист засаглалтай оронд л албадан хөдөлмөр эрхлүүлэх, таван жилээр хорих ял оноодог гэнэ. Барууны орнуудад бусдыг гүтгэсэн тохиолдолд хамгийн их нь хоёр жил хорьж байгаа бол доромжилсон тохиолдолд зөвхөн торгуулийн арга хэмжээ авдаг байна. Мөн зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хуульдаа онцлолгүйгээр олон нийтийн жагсаал, цуглаан, зар сурталчилгааны үеэр  бусдыг доромжлох, гүтгэх хэлбэрийг ижил тэнцүү байдлаар авч үздэг аж.

Эдүгээ УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд Сонины холбооны хүсэлтээр “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглан” гэсэн үгийг хассан байгаа. Үүнийг хассанаар байдал өөрчлөгдөх үү гэсэн асуултыг тэдэнд тавив. Тэд энэ талаар байр сууриа илэрхийлж байна.

Х.Наранжаргал / “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн/: Өмнө нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах үеэр ч бид дээрх гурван үгийг хасаач гэсэн санал оруулж байсан. Гишүүд дэмжсэн дүр үзүүлдэг ч батлах болохоороо хасдаггүй.

Т.Сайнжаргал /ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга/: “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн гурван үгийг хаслаа ч хариуцлага тооцох байдалд өөрчлөлт орохгүй. Энэ бол асуудлыг хүндрүүлж үзэх нэг хэлбэр нь л шүү дээ. Ямар ажил эрхэлдгээсээ үл хамаараад бусдыг гүтгэсэн, доромжилсон л бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ манайд уг заалтыг сэтгүүлчдэд илүү хамаатуулж хэрэглээд байна.  Тиймээс Норвегийн хуулийн адилаар “Ажлаа хийх явцдаа санаандгүй байдлаар гүтгэсэн бол” хариуцлага хүлээхгүй гэх мэтээр тайлбар оруулах хэрэгтэй.

М.Батсуурь /судлаач/: Хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөр зүйл ашиглан гүтгэх хэлбэр олон. АНУ-д сэтгүүлч олон нийтийн дунд байсан мэдээллийг хэвлэлээрээ дамжуулсан тохиолдолд хариуцлага хүлээдэггүй. Тиймээс “Үүргээ биелүүлж явсан тохиолдолд” сэтгүүлчид эрүүгийн хариуцлага тооцохгүй гэсэн тайлбар оруулах хэрэгтэй. 

Ч.Базар /судлаач/:
Энэ асуудлыг Эрүүгийн биш Иргэний хуулиар шийдэх ёстой. Өмнө нь ч тийм л байсан.  Эрүүгийн хуульд мэргэжил зааж болохгүй. АНУ, Монголын нөхцөл өөр. Манай нөхцөлд сэтгүүлч  “Олон нийтийн дунд байсан яриаг л бичсэн” гэж шүүгчид мэдүүлэх боломжгүй. Үүнийгээ нотлох баримттай байх ёстой болно. АНУ-д бол шүүх байгууллага нь илүү олон нийтэд хандсан байдаг шүү дээ.

Б.Цогням /Шүүхийн сахилгын хороо/: Гүтгэх, доромжлох гэсэн зүйл Эрүүгийн хуульд байх ёстой. Хүмүүс Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх үүргээ биелүүлэх учиртай. Энэ заалтуудад Дээд шүүхээс тайлбар хийсэн. Бичиг, зураг, дүрс, дохио зангаа ашиглах замаар бусдыг доромжилж, захиалгаар гүтгэсэн бол хариуцлага тооцно. Манайд давтан хэрэг гэдгээр хэтэрхий хатуу ял өгсөн тохиолдол гардаг. Үүнийг уян хатан болгох хэрэгтэй.

Ш.Сүхбаатар /судлаач/:
“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан” гэсэн заалтаар сэтгүүлчид их шийтгүүлдэг. Тиймээс энэ гурван үгийг хуулиас хасах нь зөв.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан