Аргын тооллоороо сар өдөр хоёр нь ижил цифртэй, билгийн тооллоороо сар, өдөр нь
ихэр нэршилтэй тохиосноороо өнөөдөр онцлог юм. “Гурван сарын гурванд бар сарын
бар өдөр байв” хожим дурсаж ч болох. Гурав ч яах вэ монголчуудад их дотно
гэгдэгч тоо. Зөвхөн монголчууд гэлтгүй хүн төрөлхтөнд өнгөрсөн, одоо, ирээдүйн
их хэмжээсийг нь гурван үеийн хэлхээс илэрхийлнэ. Бар сарыг хаврын тэргүүн
жилийн эхэн сар гэж манай ард зон тооцсоор ирсэн. Бар өдрийн тухайд хавраасаа
илүү намарт нэлээд мэдрэгддэг. Унага тамгалах намар гэх боловч “барын найр”
гэж нэрлэдэг газар цөөнгүй. Ихэвчлэн намрын дунд сарын бар өдрүүдийг унага
тамгалах ёслолын өдөр болгодог.
Бартай холбоотой өөр ямар зан үйл ёслол бий вэ гэвэл хэлэх юм хомс санагдана.
Зарим нутагт энхрий хүүхэдтэй айл орныхоо аравчинд барын зураг өлгөсөн нь мэр
сэр тохиолддог. Ерөөл, магтаалд үгэн хэлбэрээр бар “амьдарч” ирснээс цаашгүй.
“Барс арслангийн хүчтэй баатар зоригт эрчүүд” гэх мэт. Түүнээс манай оронд бар
гэдэг амьтан байх биш, бид энэ талаар ойшоох нь ховор. Бөхчүүддээ өгдөг цол
чимэгт ч бар багтаагүй. Алаг барыг алагчилж ялгасны учрыг тайлж ухуулсан зүйл
ховор байх. Харин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Азийн бар улс
болно” гэж ам алдсан нь тухайн үедээ их шуугиан тарьсан. Төдөлгүй л “Аль вэ нөгөө
бар улс чинь баар улс болчихлоо” гэж халаглан богшоогчид хөөрхий Ерөнхийлөгчийг
нуман тулгуурт оруулах гэж их үзсэн дээ. Яагаад бар улс болохыг хүсэх эрхгүй
хүн л Ерөнхийлөгч байх ёстойг ойлгоход бэрх. Тэр цагаас эхлэн бид бар улс болж
чадаагүй ч Азийн бар гэгдэх улс оронтой зохих түвшинд харилцан түншилж,
хамтран ажиллаж ирсэн. Залуус маань тэр зүгт явж сурах нь сурч, ажиллах нь
ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа бус уу.
Bar-нд сууж beer шимэн хүсэл мөрөөдлөө ярилцах залуусаа буруутгахыг урьдал
болголгүй, тэдэндээ их итгэл өгөх цаг нь нэгэнт болсон. Бүр ч хождох талдаа
байна.Оронд нь бид хоосон улс төржилтөөрөө хооллоцгоож явна.
Энэ хөх барс сарыг бар гэхээсээ илүү “нам сар” гэж нэрлэлтэй. Монголын ардчилсан
хөдөлгөөний нам гэгч нээлтээ хийв. МАХН өөрийн төрсөн өдрөө “эх орончдын өдөр”
гэж нийтэд хамруулан шахаа хийв. МСДН-ын мэндэлсэн өдөр хэмээн өчигдөр баярын
мессеж солилцов. ҮШН бурхны шашинд дагаар орж буйгаа зарлав. ИЗН-ын их хурал
болох товын зар түгэв. АН-ынхан арван зөв бодлогоо тунхаглав. Ийнхүү гуравдугаар
сар улс төрөөр буюу намуудын үйл ажиллагааны эрчимжилтээр “гулгисхийн” эхэлж
байна. Ийм үед аль нэг намын эмблемийг биш эрээн барын зураг энд байгаа нь
жаахан тийм санагдаж мэдэх юм. Бүр тэгээд цөөрч устаж буй гэх Уссурийн барын төлөөлөл
биш энүүхэн урд хөршийн Бээжингийн амьтны хүрээлэнгийн барын зураг байгаа нь
чамлагдаж ч болох. Гэхдээ л Монголд маань байдаггүй амьтны хөрөг шүү. Бар сард
бал сараа тэмдэглэж буй хосуудад баяр хүргэхийн ялдамд бас “нам сар”-аараа
бодлогоо дэлгэж буй намуудаас уншигч олон ихийг хүлээх болно гэдгийг ч
уламжилъя. Баар бараадаж байж боловсруулсан бодлого мөрийн хөтөлбөрүүд чинь түмэнд
өгөөжтэй байх болтугай. Бас бар шиг…
Б.Цогзаяабаатар