Манай улсад бензин шатахууны үнэ нэмэгдсэнтэй хопбоотойгоор хүнс болон бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Нэгэнт өссөн үнэ дахин буурна гэсэн ойлголт Монголд байдаггүй. Өдгөө манай улсад нэг литр ургамлын тос дэлгүүрт 2100-2500 төгрөг, бөөний төвүүдэд 1860-1900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Энэ үнэ жил бүр өсч байснаас буурч байсан удаагүй. Гэтэл дэлхийн зах зээл дээр ургамлын тосны түүхий эд болох түүхий тосны үнэ огцом буурч эхлээд байна. Өмнө нь дэлхийд түүхий тосны нөөцөөр тэргүүлэгч Бразил, Аргентин зэрэг орнуудад цаг агаарын байдлаас шалтгаалан бага ургац авч магадгүй гэсэн таамаглал байсан. Үүнтэй холбоотойгоор түүхий тосны үнэ энэ сарын 3-нд огцом өсч 70.04 ам.долларт хүрсэн бол буцаад буусан байна. Учир нь дээрх улс орнуудад ургац хураалтын байдал сайн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 54.40 ам.доллар хүртлээ буурчээ. Энэ тоо цаашдаа улам буурах хандлагатай байна гэж Чикагогийн биржээс мэдээлжээ.
Д.Цолмон