Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд таван бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг өчигдөр ашиглалтанд орлоо.
Тус цэцэрлэгийг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Мөн дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургуулийг барьж, ашиглалтанд оруулжээ.
Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд тасардаггүй учир сургууль цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг талаар ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөж, хаяа тэлснээс тус дүүргийн захын хороодын иргэдэд сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага эрс ихсээд байжээ. Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болж байна. Тус дүүргээс дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Сайнтөгс, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.