Монгол Улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржтой ярилцлаа.
-Өнгөрсөн жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиолоо. Нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа хэр эрчимжиж байна?
-Хоёр орны худалдаа хамтын ажиллагаа сүүлийн 10 жилд тогтвортой нэмэгдэж ирсэн. 2014 он гэхэд 70 сая ам.долларт хүрээд байна. Сингапур нь Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг, манай улсын тав дахь том хөрөнгө оруулагч юм. Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Сингапур улстай улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын хүрээнд бид өнгөрсөн жил “Бизнес форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд миний бие үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Сингапур дахь Монголын худалдааны танхим байгуулах асуудлыг ажил хэрэг болгон ажиллаж байна. Одоогоор танхимыг Сингапурын аж ахуйн нэгж бүртгэлийн газарт бүртгүүлэхээр материалаа өгсөн.
Зөвшөөрөл, гэрчилгээ олгомогц энэ оны эхний хагасаас үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. ЭСЯ-наас Сингапур төдийгүй Монголын олон аж ахуйн нэгж байгууллагатай хоёр орны зах зээл, хөрөнгө оруулалтын орчны мэдээллийг хүргэж, шаардлагатай тохиолдолд эдгээр байгууллагыг хооронд нь холбон ажиллаж байгаа. Хэдийгээр 45 жилийн дипломат харилцаатай ч, манай хоёр орны хувьд аль ч салбарт хамтын ажиллагаа одоогийнхоос хавьгүй илүү төвшинд гарах нөөц бололцоо бий. Монгол Улсынхаа түүх соёл, уламжлал, ур чадварыг илүү далайцтай таниулах хэрэгтэй. Аливаа хамтын ажиллагаа бие биеэ хүнийх нь хувьд, орчных нь төвшинд илүү сайн мэдэж, таалагдаж байж урагшилдаг.
-Сингапур улс хөгжлийн бодлогоо тав таван жилээр төлөвлөдөг онцлогтой. Үүний гол ач холбогдол нь юу вэ. Мөн Сингапур Азийн бар улс болсон нууц нь юунд байна гэж Элчин сайд та үздэг бол?
-Сингапур улсын парламент таван жилээр сонгогддог. Аливаа нөхцөлд зорилго тавих, бодлогоо зөв тодорхойлох нь маш чухал юм. Хамгийн гол нь макро эдийн засгийн төлөвлөгөө. Зорилго тавьж, зорилгодоо хүрэх бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжилтийг хянах, хүрсэн үр дүнгээ эргэж дүгнэдэг байх. Тухайлбал, амжилттай бол юунаас, биелүүлээгүй бол ямар зүйлээс болсныг дүгнэж, эргээд хариуцлага тооцох ач холбогдолтой. Ярихад энгийн боловч төрийн бүх шатанд хэрэгждэг хариуцлагын маш сайн тогтолцоог байгуулж, тавьсан зорилгоо өндөр сахилга баттайгаар биелүүлдэг, чадвартай хүчтэй арга хэмжээ авч чаддаг тогтолцоо бий болгож чадсан нь Сингапурын хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл юм.
Сингапурын парламентын гишүүд сард нэгээс доошгүй удаа тойрогтоо ажиллахдаа, санал хүсэлттэй оршин суугч бүртэй уулзаж тэмдэглэл хийж, тэр дагуу ажлаа төлөвлөж, тайлагнадаг нь бодитой шийдвэр гарахад чухал нөлөө үзүүлдэг. Сингапур нь Глобал Сити бест хоум буюу дэлхийн хот, хамгийн сайн гэр гэсэн уриатай. Энэ урианы ард том хөгжлийн бодлого явж байдаг.
Тухайлбал, үндэстэн дамнасан корпорациудын бүс нутгийн төв байр буюу штабквартирын 70-аас доошгүй хувийг өөрийн улсад байрлуулах зорилготой. Энэ зорилгод хүрэхийн тулд бизнес эрхлэх хууль зүйн орчныг сайн бүрдүүлж чадсан. Тогтвортой төр, авлигагүй орчин, төрийн албаны нэг цэгийн хурдан шуурхай үйлчилгээ, ил тод байдал, дэлхийн зэрэглэлийн техник технологи, дэд бүтэц, чанартай үйлчилгээ, амьдралын өндөр төвшин зэрэг багтаж байгаа юм. Мөн гадаад хөрөнгө оруулалтыг татахад цэгцтэй, тууштай бодлого явуулж чадсан. Үүнд Сингапурын үүсгэн байгуулагч эцэг гэгддэг Ли Куан Ю болон түүний багийн энэхүү сахилга баттай тууштай үндэсний болон гадаад бодлого нь Сингапурын эдийн засгийн хөгжил, улмаар Азийн бар улс болоход шийдвэрлэх хүчин зүйл байсан хэмээн бодож байна.
-Улс орныхоо хөгжлийн тэргүүн бодлогын эгнээнд боловсрол, барилга, авилга гурвыг тавьсан нь өнөөгийн өндөр хөгжилд хүрэхэд чухал алхам болсон гэдэг. Энэ талаар сонирхож байна?
-Сингапур улс 50 жилийн богино түүхтэй ч ядуу буурай орноос дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс болж чадсан. Ли Куан Ю-ийн баримталсан үндэсний хөгжлийн бодлого нь түүний стратегийн прагматизм, эрүүл логик дээр суурилан илэрхийллээ олсон байдаг. Сингапур улс байгалийн баялгаар ядуу тул тэр зөвхөн үр дүнтэй хөдөлмөр, ард иргэдийн аж ахуй эрхлэх санаачлага дээр тулгуурлан хөгжих боломжтойг маш сайн ойлгосон. Харин үр дүнтэй удирдлага болон хөдөлмөр эрхлэлт нь авилга байгаа нөхцөлд хэрэгжихэд хэцүү байсан учраас авилгыг үндсээр нь арилгахад анхаарсан.
Авилгатай тэмцэх эхлэлээ Ли Куан Ю асан хамгийн дээд төвшнөөс буюу хамгийн ойрын хамтрагчид, салбарын сайд нараасаа эхэлсэн. Мөн сонгуулийн сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байх журмууд гаргасан байдаг. Учир нь энэ нь эргээд сонгуульд санал авахын тулд авсан мөнгөнийхөө барьцаанд эрх мэдлээ гуйвуулан ашиглах эрүүл бус тогтолцоо үүсгэдгийг сайн ойлгож байсан явдал юм. Харин эмч, багш, цагдаа, гаалийн байцаагч зэрэг өдөр тутамд гардаг байсан авилгыг хууль журмын төвшинд шийдэж чадсан. Улсын хэлээ англи хэл болгосноор барууны сайн боловсрол эзэмших, өндөр боловсролтой, чанартай хүний капиталтай болох гарцыг нээсэн.
Түүнчлэн бүх залуусдаа цэргийн алба хаалгадаг нь өндөр сахилга баттай, хариуцлагатай, чанартай хүний капитал бий болж байгаа нэг хэлбэр. Мөн олон үндэстнийг нягтаршуулах том бодлого гэж ойлгож болно. Сингапурын Засгийн газраас ипотекийн зээлийг сайн хөгжүүлж, тэтгэврийн сангийн хөрөнгөөр маш зөв урт хугацааны хөрөнгө оруулалт хийж ард иргэдээ орон сууцжуулсан. Энэ нь эргээд иргэдийн ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлж байгаа. Учир нь ирээдүй нь тодорхой баталгаатай болж байна гэсэн үг. Жирийн Сингапур иргэдийн бахархаж ярьдаг нэг зүйл нь нийтийн үйлчилгээнд дээд, доод албан тушаалтан, хөрөнгө чинээ ялгалгүй бүгд жигд дугаарлан үйлчлүүлдэг соёл юм. Үнэхээр нийтийн хоолны газар тэрбумтан бусадтай адил суугаад хооллох, эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гээд сайд, цэвэрлэгч хамт зогсож байхыг харж болно.
-Уул уурхайн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах тухайд ямар бодлоготой ажиллаж байна вэ?
-Зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж, олон улсын эдийн засгийн чиг хандлага, салбар салбарын тэргүүн туршлага, дэвшилтэт технологи, ноу хауг судлан “Asia Mining Congress”-т оролцож, уул уурхайн үзэсгэлэнг сонирхсон.Мөн Монгол Улсаас хүрэлцэн ирж оролцсон “Creative Mongol Mining” компанийн төлөөлөлтэй уулзаж, төсөл хөтөлбөрүүдтэй нь танилцлаа. Энэ мэт Сингапурын эрчим хүчний долоо хоногийн нээлтийн арга хэмжээнд оролцох зэргээр Сингапурт зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байна. Уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн зарим Сингапурын бизнесмен бидэнтэй холбогдож, бодит мэдээлэл солилцох, илүү боломжууд эрэлхийлэх талаар санал тавьж ажиллаж байна.
-Хоёр улсын хотуудын найрамдал, хамтын ажиллагаа цаашид ямар төвшинд хөгжих бол?
-Сингапур улсын хот төлөвлөлт, нийтийн орон сууцжуулалт, орчин үеийн барилга байгууламжаар дэлхийд тэргүүлдэг. Энэ салбарын хамтын ажиллагаа, ялангуяа бодлогын төвшний туршлага судлах нь чухал. Энэ хүрээнд өнгөрсөн жил барилга хот байгуулалтын чиглэлээр танилцах аялал, холбогдох уулзалтуудыг хийсэн.Монголын төлөөлөгчид Сингапурын хамгийн дэвшилтэт технологиор баригдсан орон сууцны хорооллын төслүүдтэй танилцаж, туршлага судалсан.
Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт татах зорилгоор айлчлалын үеэр зарим газраар зочилсон. Тухайлбал, Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуульд Монгол-Сингапурын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Мөн Сингапур, Монголын хамтарсан “UBSPP” компанийн хөрөнгө оруулалттайгаар Азид нэр хүндтэй “Ong &Ong” барилгын архитектурын компанийн гаргасан Сингапурын шийдлээр баригдаж буй “Morning Star Residences” орон сууцны төслийн Сингапур дахь борлуулалтын газрын албан ёсны нээлт энэ оны эхэнд зохион байгуулагдсан зэрэг ажлууд идэвхтэй явж байна.
Цаашид, 2014 онд зургаан сар нисээд зогссон Улаанбаатар-Сингапурын шууд нислэгийг сэргээх боломжийг хоёр талаас яриа эхлүүлэн судлах, соёл урлагийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, манай залуус оюутнуудыг илүү чанартай сургалтанд хамруулах талаар анхаарал тавьж ажиллана. Сингапурт цахим болон сүүлийн үеийн технологийн дэвшлүүдээс суралцах, хамтран ажиллах нөхцөл сайн бүрдсэн байдаг.Тиймээс энэ чиглэлийн төслүүд дээр манай талаас суралцах, хамтран ажиллах, ирээдүйг харсан алхамууд хийх нь чухал байна.
-Төрийн албаны үйлчилгээ түргэн шуурхай, соёлч үйл ажиллагааг судлах зорилгоор манайхан туршлага судалж байгаа гэсэн. Нэг цэгийн үйлчилгээг өөрийн оронд нутагшуулах талаар ямар ажлууд хийж байна?
-Сингапурын төрийн албаны үйлчилгээ өндөр хөгжсөн, шуурхай, хялбар, бүхэлдээ цахимжсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж Засгийн газрын 1600 гаруй онлайн үйлчилгээ, 300 гаруй гар утасны үйлчилгээнд хандаж болно гэсэн тоо байдаг. Сингапур улсын Гадаад хэргийн яамны Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай зарим төрийн албан хаагч өнгөрсөн жил Төрийн удирдлагын чиглэлээр туршлага судлах тав хоногийн сургалтад хамрагдсан.
Хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид Сингапурын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зөвлөл, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Сингапурын хот дахин төлөвлөлтийн газар, “Туас” хог боловсруулах үйлдвэр, “Марина” далан, “Шинэ ус” ус цэвэршүүлэх станцаар зочилж, туршлага солилцсон. Цаашид энэ сургалтыг тогтмолжуулах, хамрагдах төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.
-Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны тухайд?
-Сингапур улсын шинжлэх ухаан, анагаах ухааны хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээ дэлхийн тэргүүний нэг тул хүмүүс олон орноос ирж үйлчлүүлдэг, эмнэлгийн аялал хийх дуртай байдаг. Монголчууд мөн адил ирж эмчлүүлдэг. Манай ЭСЯ-наас Монгол Улсын иргэд Сингапур улсад ая тухтай зорчих, амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд иргэдийг хөнгөлөлттэй нөхцлөөр Раффлес эмнэлэгт үйлчлүүлэх Хөнгөлөлтийн гэрээ 2015 онд байгуулсан.
Энэ дагуу манай иргэд тус эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх тохиолдолд аливаа үзлэг оношлогоо, үйлчилгээнээс 10 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Түүнчлэн монголчуудын дунд түгээмэл тархах болсон элэгний өвчлөл эмгэгийн талаар Раффлес эмнэлгийн элэгний мэс заслын эмч Вон Жен Сан өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод сургалт зохион байгуулахад хамтран ажилласан зэрэг ажлуудыг хэлж болно.
-Сингапур жилд дунджаар 14 сая жуулчин хүлээж авдаг. Хэдийгээр гадны жуулчдад сонирхуулах онцгой зүйл байхгүй ч олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулах тэр дундаа гадаадынханд үзүүлдэг үйлчилгээ нь гол хүчин зүйл болдог юм билээ. Жуулчдыг татах төрийн бодлого нь ямар байдаг бол?
-2014 оны байдлаар Сингапур 15 сая гаруй жуулчин хүлээн авсан статистикийн мэдээ бий. Энэ дундаа 52 хувь нь амралт, 23 хувь нь бизнес болон олон улсын арга хэмжээ, семинар, үзэсгэлэнд оролцох зорилгоор ирсэн байна. Сингапур улс мэдээж өөрийн таатай цаг агаар, газарзүйн байршлаа ашиглаж байгаа боловч хамгийн гол нь дээд зэргийн үйлчилгээтэй, аюулгүй байдал баталгаатай, нийтийн тээвэр, зочид буудал сайтай, визийн боломжийн нөхцөлтэй, хүн ам нь нийтээрээ англи хэлтэй зэрэг маш олон чухал хүчин зүйлийг бүрдүүлж чадсандаа оршиж байгаа.
Дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж, хурлын заал, дэд бүтэц, бизнес явуулах таатай орчин нь Сингапурыг Азийн шилдэг хурал чуулганы хот болгож байна. Мөн Сингапур улс нь Азийн томоохон агаар, далай болон харилцаа холбооны төв юм. Чанги олон улсын нисэх буудал нь олон улсын 60 чиглэлийн 300 гаруй хотоос жуулчид хүлээн авдаг. Мөн долоо хоногтоо 7000 нислэг хүлээж авдаг. Мэдээлэл харилцаа холбооны хувьд Сингапур улс дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Хүн амын 99 хувьд интернет хэрэглээ хүрсэн. Түүнчлэн жуулчдад үзэж сонирхох зүйл ч нэлээдгүй байдаг. Энэ нь эргээд л Сингапур улс дэлхийн хот уриа, хөгжлийн бодлогодоо ороод явж байгаа юм.
-Олон улсын томоохон боомтууд байдаг нь эдийн засагт их хэмжээний орлого оруулдаг гэсэн. Ер нь Сингапур үндэсний орлогынхоо хэдэн хувийг далайн боомтоос бүрдүүлдэг бол. Нэг хүнд ногдох ҮНБ-ээр тооцвол Сингапур дэлхийн зургаа дахь баян оронд тооцогддог?
-Сингапур улс нь өөрийн газарзүйн байршлын давуу талаа дээд зэргээр ашиглаж чадаж байгаа. Далайн тээврийн салбар нь Сингапур улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг салбарын нэг. 2014 оны байдлаар ДНБ-ий долоон хувийг эзэлж 170 мянган ажлын байраар хангасан байдаг. Контейнер эргэлтээр Сингапур дэлхийн тэргүүнд явдаг. Түргэн шуурхай, чанартай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн чадварлаг боловсон хүчин, чанартай засвар үйлчилгээ үзүүлэх чадвартай тул жилд дунджаар 140 мянган хөлөг хүлээн авдаг.
Д.Гэрэлцэцэг