Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэнгүй золбин нохой, муур устгалын гүйцэтгэлд хяналт тавих, түүнтэй холбогдох судалгаа, мониторинг хийх ажлын саналыг төрийн бус байгууллагуудын дунд зарлажээ.
Золбин нохой, муур устгах дэвшилтэт арга технологи, санал, санаачилгыг судалж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн жилийн гэрээ байгуулан хамтран ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сонгогдсон төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгах ажлыг газар дээр нь биечлэн шалгаж, устгагдсан нохойны тоо хэмжээг тогтооно.
Мөн устгасан нохой, муурны сэг зэмийг шатаах ажлыг шалган тоон судалгаа гаргах юм. Судалгааны ажлын хүрээнд эзэнгүй нохой, муурны тархалтын судалгааг гаргаж, тухайн бүсийг хариуцсан устгалын байгууллагад мэдэгдэж, гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд шаардлага тавьж устгал хийлгэх аж.
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр ийнхүү хамтран ажиллах санал гаргаад байгаа аж.