Өнөө өглөөний байдлаар ам.долларын зарах ханш 2028-2029 төгрөгийн үнэтэй байна. Харин долоо хоногийн эхний өдөр ам.долларын зарах ханш 2021 төгрөг байсан юм.
Мягмар, пүрэв гарагуудад Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 2026.15 төгрөгийн хаалтын ханштайгаар 25.8 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ. Гэсэн ч дуудлага худалдааны дараа ханш тогтворжсонгүй, харин ч өссөөр байна.