Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп энэ сарын 12-нд нээлтээ хийсэн.
Залуучуудын II өвлийн олимпийн наадам нь Норвеги улсын Лиллехаммер хотноо хоёрдугаар сарын 12-21-нд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Тус наадамд гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд эрх аван оролцож байгаа Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртлээ.
Тэрбээр Итали Боназа Ноеми, БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян нарын хамтаар холимог багийн төрөлд амжилттай уралдаж АЛТАН медалийн болзол хангалаа.
Залуучуудын олимпийн албан ёсны сайтад Монгол Улсыг өвлийн олимпиос медаль хүртэж байгаагүй. Буянтогтохын Сумъяа анхны алтан медалийг эх орондоо авчирсан талаар онцолжээ.
Б.Сумъяа "Уралдааны өмнө би айж байсан. Одоо бол би алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна. Надад маш их стресс дарамт байсан. Гэхдээ одоо бол өөрөөрөө бахархаж байна. Бусад улс орны баг тамирчидтайгаа хамтарч уралдах тэдэнтэй ярилцах нь гайхалтай байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Олон улсын олимпийн хорооноос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр гишүүнтэй 13 багийг гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд 1,6 км-ын зайд хурд хүчийг нь зорьсон байна.