Global Firepower Index буюу Цэргийн хүчин чадлын олон улсын индекс байгууллагын цэргийн шинжээчид жил бүр гаргадаг Дэлхийн цэргийн хүчин чадлын индексийг өчигдөр /02.16/ танилцууллаа.
Энэхүү жагсаалтад Монгол Улс цэргийн хүчин чадлаараа дэлхийд 85 дугаар байрт жагсаж байна.
Судалгаанд нийт 126 орныг хамруулсан бөгөөд дэлхийн дэлхийн хамгийн хүчирхэг армитай орны жагсаалтыг АНУ, ОХУ, БНХАУ тэргүүлж байна.
Харин Мали, Мозамбик болон Сомали улс сүүл мушгижээ.
Тус үнэлгээг гаргахдаа тухайн орны батлан хамгаалахын зардал, агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн хүчин чадал, цэргийн тоног төхөөрөмжийн тоо ширхэг, тухайн орны логистикийн онцлог зэрэг 50 гаруй хүчин зүйлийг тооцож үздэг юм.
Сонирхуулахад дээрх жагсаалтыг гаргахдаа тухайн орны цөмийн хүчин чадлыг тооцдоггүй байна.
Эх сурвалж: Global Firepower Index