Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ талаар БШУЯ-ны "Стратеги бодлого төлөвлөлтийн газар"-ын дарга Б.Насанбаяр тэргүүтэй албаныхан мэдээлсэн юм.
Бүртгэл өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгаж нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг хэллээ.
Бүртгэлийг онлайнаар буюу www.eec.mn сайтаар авах бөгөөд ЭНД дарж бүртгүүлэх боломжтой юм.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд ямар нэгэн төлбөрийн хураамж байхгүй. Харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай аж.
Монгол хэл бичиг болон ЭЕШ-ын босго нь 400 оноо
Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор Монгол хэл бичгийн шалгалтын 25 хувь нь монгол уйгаржин бичгийн даалгавар байх аж. ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо тус бүр 400 байх ба түүнээс доош оноо авсан тохиолдолд ЭЕШ өгөх, их дээд сургуульд элсэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй болно гэсэн үг.
Хоёр дахь жилдээ явагдаж байгаа уг шалгалтыг Их дээд сургуульд элсэгчид болон ЕБС-ийн төгсөгчид өгдөг бөгөөд энэ жил 36,207 хүүхэд ЭЕШ-ыг өгөх юм. ЭЕШ-д бүртгүүлэхэд автоматаар Монгол хэл бичгийн шалгалтад бүртгэгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлсэн юм.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх аж. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах юм байна.
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх ба шалгалтын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлах юм.
2016 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын журмын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.