Сурган хүмүүжүүлэхийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн профессор, Монгол Улсын гавьяат багш Луухүүгийн Жамцтай ярилцлаа. 51 дэх жилдээ багшилж буй тэрбээр манай боловсролын салбарт анх удаа боловсрол судлал хичээлийг нэвтрүүлсэн юм.
Уг хичээлээ 1993 онд МУБИС-д анх туршилтаар зааж, хөтөлбөрийг нь боловсруулж байжээ.
Цаашлаад салбарын яамны захиалга, дэмжлэгээр төсөл, хөтөлбөр удирдан хэрэгжүүлсэний дүнд өдгөө багш бэлтгэдэг бүх их, дээд сургуулийн оюутнууд түүний санаачилсан Боловсрол судлалын хичээлийг үзэж, судалж байгаа билээ.
-Та сүүлийн 20 гаруй жил Боловсрол судлалын хичээлийг их, дээд сургуульд зааж ирсэн. Түүнээс өмнө физик, математикийн багш байсан гэсэн байх аа?
-Би дунд сургуульд байхдаа л физик, математикийн хичээл их сонирхдог байсан. 1960 онд аравдугаар ангид байхдаа Баянхонгор аймгийн 10 жилийн сургуулийн математикийн олимпиадын аварга болж байв.
Мөн онд Монгол Улсын багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Радио хороотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдын дунд физикийн улсын анхдугаар радио олимпиад зохион байгуулсан юм.
Хот, хөдөөгөөс 300 гаруй хүүхэд материалаа ирүүлсэн юм билээ. Би аравдугаар ангийнхнаас тэргүүн байр эзэлсэн. Ийм зүтгэл сайтай, хичээлдээ сонирхолтой байсны хүчээр би Улсын багшийн дээд сургуулийн математик, физикийн ангид элсэн суралцаж, улаан дипломтой төгссөн.
III курсийн оюутан байхад манай сургууль, МУИС-ийн хооронд физикийн олимпиад болдог юм байна. МУИС-ийн оюутнууд нэг, хоёр, дөрөвдүгээр курсийн аваргыг авч, гуравдугаар курсийн аварга нь би болсон.
Сургуулиа төгсөөд 1964-1970 онд Архангай аймгийн 10 жилийн сургуульд очиж физик, математикийн багшаар ажиллаж байлаа.
-Ерөнхий боловсролын сургуульд сонгоны сургалтыг анх удаа та санаачилж, агуулга, түвшинг нь тогтоохын зэрэгцээ Улаанбаатар хот болон бүх аймгийн багш нарт сонгон болон гүнзгийрүүлсэн сургалт хэрхэн явуулах талаар зөвлөгөө өгсөн байдаг юм билээ.
-Сонгон суралцах хичээлийг би 1970 онд үүсгэсэн. Миний үүсгэсэн арга барилаар 1990 он хүртэл явсан юм. Харин өдгөө тэр арга барил тасарч, аль нь сонгон, гүнзгийрүүлсэн сургалт болон дугуйлан юм гэдэг нь ялгагдахгүй болжээ.
1978 онд би “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангид явуулах физикийн сонгон суралцах хичээлийн агуулга, онцлог” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж байлаа.
-Физик, математикийн багш байсан хүн хэдийд, хэрхэн боловсрол судлалын сургалтыг нээж, хэрэгжүүлэв?
-1970-1990 онд Улаанбаатар хотын сургуулиудын хүүхдүүдээс сонирхлоор нь сонгож, 7-10 дугаар ангийн 2000 гаруй сурагчид физик, математикийн сонгон суралцах хичээл зааж байлаа. 1982 онд би Ленинградад дөрвөн сар сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, сургалтын онол, арга барилын хичээл заалгалаа.
Ярилцлагын үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.