Монголбанкны захиалгаар "Тэнхлэг зууч" компанийн хийсэн судалгаагаар ОСҮИ нэгдүгээр сард 5.7 хувьтай гарч, өмнөх сараас 0.16 хувиар өсчээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.4 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувь байна. Энэ нь өмнөх сараас -0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.0 хувиар буурчээ.
ОСҮИ өслөө гэхэд хүмүүсийн хэрэглээний зардал өсөх бол буурахад орон сууц барьцаалсан зээл олгосон банкууд эрсдэлд ордог.
Хуучин орон сууцны үнийн индекс -1.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -14.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
“Тэнхлэг зууч” компани нэгдүгээр сарын орон сууцны үнийн индексийг (ОСҮИ) танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар ОСҮИ байв. Харин өмнөх сард нь энэ үзүүлэлт 5.5 хувь байсан юм.
ОСҮИ гэж юу вэ?
Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг ОСҮИ гэдэг.
Энэ нь тухайн сард борлуулсан нийт орон сууцны дундаж үзүүлэлтээс ихээхэн ялгаатай. Иймд нэгдүгээр сарын байдлаар орон сууцны дундаж үнэ байна гэж ойлгож болохгүй юм.
Нэгдсэн индекс |
Шинэ оных |
Хуучин оныхучин |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
5.5% |
19.1% |
-1.5% |
Өмнөх сартай харьцуулахад |
-1.1% |
-0.5% |
-1.5% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-11.3% |
-6.1% |
-15.2% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-11.3% |
-6.1% |
-15.2% |
ОСҮИ яагаад чухал вэ?
Аль ч улсад хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг баялгийн эзэд төдийгүй бодлого боловсруулагчид анхааралтай ажиглах шаардлагатай.
1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгйин зах зээлийн хамгийн том хямралууд үл хөдлөх хөрөнгийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүджээ. Иймд энэ хөрөнгийн үнийг зөв хэмжих шаардлага бий болсон байна. ОСҮИ өслөө гэхэд хүмүүсийн хэрэглээний зардал өсөх бол буурахад орон сууц барьцаалсан зээл олгосон банкууд эрсдэлд ордог байх жишээтэй.
Иймд ОСҮИ эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт болдог. Эдийн засгийн тогтвортой өсөлт хангахын тулд орон сууцны үнэ ч тогтвортой өсөх учиртай. Тогтвортой гэхийн учир нь инфляцид нөлөөлдөг тул хэт өсөлт бууралт инфляцид сөрөг нөлөө үзүүлнэ. Гэтэл манай улсад ОСҮИ өнгөрсөн оноос хойш тогтворгүй байгаа юм.
ОСҮИ-ийг хэрхэн тооцоолдог вэ?
Судалгааны баг ОСҮИ-ийг тооцохдоо Хедоник регрессийн аргаар тооцож буй. Ингэснээр хуучин орон сууцыг 28, шинэ орон сууцыг 32 чанарын үзүүлэлт тус бүрээр мэдээлэл цуглуулдаг байна. Эдгээр үзүүлэлт нь
- байрлал,
- ашиглалтад орсон хугацаа,
- талбай,
- өрөөний тоо,
- гадаад тохижилт,
- хөршүүд,
- давхар,
- машины зогсоол,
- гаражтай эсэх,
- дотоод засал,
- цонхны чиглэл зэрэг юм.
Энэ бүх чанарын үзүүлэлтүүд орон сууцны шууд үнэд нөлөөлдөг. Тэгвэл эдгээрийн үнэд нөлөөлөх хувь хэмжээг тогтоогоод, өртгийг нь хассанаар орон сууцны цэвэр өсөлт гардаг байна.
Дээрх судалгааг зөвхөн нийслэлийн хэмжээнд хийдэг тул 5.7 хувийн индекс нь Улаанбаатар хотын ОСҮИ-ийг төлөөлж байгаа юм.