Зика вирус цусаар дамжин хүнээс хүнд халдварласан анхны тохиолдол Бразилд илэрсэн гэж тус улсын эмч нар мэдээллээ.
Тус вирус цусаар дамжин халдварласан дээрх тохиолдлыг Сан Пауло мужийн Кампинас хотын их сургуулийн Цусны төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн онд илрүүлжээ.
Тодруулбал өнгөрсөн онд бууны шарх авсан өвчтөн тус цусны төвд хүргэгдэн, эмнэлгийн тусламж авчээ. Харин мөн оны дөрөвдүгээр сард түүний цусан дахь ялтасын тоо огцом буурчээ. Цусны төвийн эмч нар өвчтөний цусанд шинжилгээ хийсэн байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан шинжилгээний хариугаар өвчтөн Зика вирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Үүний дараа Цусны төвийн эмч нар донорын талаарх мэдээллийг шалгаж, донор болсон 20 настай эрэгтэй, гурван хоногийн турш толгой эргэх, халуурах, дотор муухайрах зэрэг Зика вирусийн халдварын шинж тэмдэг илэрч байжээ.
Кампинас хотод Зика вирусийг тээгч Aedes aegypti гэх төрлийн шумуул байхгүй учир вирус цусаар дамжин халдварласан гэж эмч нар үзэж байгаа юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС