Данийн сэргээгдэх эрчим хүчний компани Английн Йоркширийн эрэг дагуу дэлхийд хамгийн томд тооцогдох задгай далайн салхин тээрэм барихаар болжээ. Гурван тэрбум фунт стерлингийн өртөгтэй энэхүү төсөл нэг сая өрхийг гэрэлтүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц эрчим хүч үйлдвэрлэх юм.
Данийн эрчим хүчний Dong Energy компани 257.5 км талбайд салхин тээрэм барих хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр лхагва гарагт гарчээ. Hornsea Project One төсөл Английн зүүн хойд хэсгийн Халл хотын газар нутгийг тав дахин нийлүүлсэнтэй адил хэмжээний талбайд хэрэгжих юм. Төслийн зардлын талаар Dong Energy албан ёсны мэдээлэл өгөөгүй ч ойрын эх сурвалж гурван тэрбум гаруй фунт стерлингээр хэмжигдэнэ гэв. Dong Energy компанийн Их Британи дахь салбарын захирал Брент Чешир “Энэ төсөл бол манай компаниас гадна Их Британи, задгай далайн салхин үүсгүүрийн хувьд томоохон завшаан юм” хэмээн мэдэгдсэн байна.
Хурд ихтэй, тогтмол урсгал бүхий салхи, олон км урт үргэлжилсэн далайн эрэг, түүний гүехэн ус болон Засгийн газрын дэмжлэгээр Их Британи задгай тэнгис дэх салхин станцын технологийн хөгжлийг ийнхүү манлайлж эхэллээ. Одоогоор Британийн задгай тэнгис дэх салхин станцуудын хамгийн том нь London Array бөгөөд 630мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгвэл Hornsea-гийн төсөл хэрэгжсэнээр 1.2гВт буюу Лондон Array-гаас хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлэх аж.
Тус бүр нь 190 метрээс өндөр, нийт 174 салхин сэнс босгох Hornsea-гийн төслийн тээрэм нь Йоркширийн эргээс 120 км- ийн алсад байрлана. Төсөл 2020 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд бүтээн байгуулалтад 2000, цаашдын техник, засвар үйлчилгээг хариуцах 300 ажлын байр бий болно хэмээн Dong- ийн удирдлага танилцуулжээ. Салхин тээрэмний шонгуудыг Германы Siemens компани, сэнснүүдийг Халл хотоос нийлүүлж угсралт, босголтыг Герман, Дани хариуцан хийнэ.
Британийн Засгийн газар тус салхин станцын нэг цагт үйлдвэрлэх эрчим хүчний мВт тутмыг 140 фунт стерлингээр үнэлэх баталгаа гаргасан. Харин Францын эрчим хүчний EDF компанийн Сомерсетийн Хинклигийн буланд барих цөмийн станцын эрчим хүчний нэг мВт тутамд 92.5 фунт стерлингийн баталгаа өгчээ. Одоогийн эрчим хүчний бөөний тарифаар бол цагт үйлдвэрлэх мВт тутмыг 30-40 фунт стерлингээр тооцдог.
Британийн Засгийн газар нарны болон хуурай газрын салхины станцуудад олгодог татаасаа багасгасны дараа задгай далайн салхин эрчим хүчийг цахилгааны хэрэгцээнд дэмжих нь илт нэмэгдээд байгаа юм. Их Британийн Эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн сайд Эмбер Радд 2020 оноос наана задгай тэнгис дэх салхин станцын операторуудад татаас олгох гурван үе шаттай дуудлага худалдаа явуулахаа мэдэгдсэн. Гэхдээ татаасын шалгуур нь хэдхэн жилийн настай бус, урт хугацааны, шалгарсан технологи байх болно хэмээн тодотгосон.
Эрчим хүчний үнийг бууруулахын тулд дамжуулах хоолой байгуулах шинэ төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гэж төсөл хэрэгжүүлэгч үзжээ. Ноён Чешир “2020 оны хоёрдугаар хагас хүртэл бид үнийн өрсөлдөөнд орохоос өөр аргагүй. Эс бөгөөс бидний бизнес нурна” хэмээн мэдэгдсэн байна. Харин Их Британийн сэргээгдэх эрчим хүчний салбарын төв байгууллагын тэргүүн дэд захирал Маф Смит “Задгай тэнгист салхин тээрэм байгуулах ажил бол COP21-ээс гаргасан зорилтуудын чухал хэсэг юм. Мөн энэхүү төсөл нь Их Британид зайлшгүй шаардлагатай эрчим хүчний шинэ дэд бүтэц байгуулах ажлыг урагшлуулж байна” хэмээн сайшаажээ.
Киран Стейси