Өөр нэг шалтгааныг рыцарь (knight) буюу их замаар хэрэн тэнэгч морьтон баатруудтай холбон авч үздэг.
Гудамж замын хөдөлгөөнд баруун, зүүн гар тал баримтлах дүрэм автомашин үүсэхээс аль өмнө үүсчээ. Манай тооллоос 1100 жилийн өмнө, Баруун Жоу улсын үед бичигдсэн, күнзын сургаалын эх сурвалжийн нэг “Ли Жи”-д “Эр хүн замын баруун талаар, эмэгтэй хүн зүүн талаар, голоор нь хөсөг тэрэг явмой” хэмээсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн замын хөдөлгөөн зохицуулах анхны оролдлого хэмээн тайлбарлаж болохоор. Уг журманд хүн аль талаар явах ёстойг заасан ч, хөсөг тэрэг аль талаараа зөрж өнгөрөх учиртайг дурдсангүй.
Харин өрнөдийн иргэншилд Европыг хэрсэн их замын сүлжээ тавьснаараа алдартай эртний Ромын эзэнт улс анхдагч болно. Археологийн олдвороос үзвэл ромчууд “зүүн гарын дүрэм”-тэй байжээ. “Зүүн гарын дүрэм” нь Европт дундад зууны үед ч хэвээр үргэлжилсэн юм. XII зуунд Ромын пап VIII Бонифаций Ромыг зорих мөргөлчид замын зүүн гар талыг барьж явах ёстой хэмээн зарлиг болгосон нь 1700-гаад он хүртэл хүчинтэй байв.
Зүүн гарын дүрэм баримталсан өөр нэг шалтгааныг рыцарь (knight) буюу их замаар хэрэн тэнэгч морьтон баатруудтай холбон авч үздэг. Зорчиж яваа морьтон рыцарь зүүн талдаа агссан илдийг сугалж, зөрж өнгөрөхдөө дайрч болзошгүй дайсан этгээдэд хариу барихын тулд замын зүүн талыг барьдаг байсан тухай зарим түүхчид тайлбарладаг. “Зүүн гарын дүрэм” хожим нь нь эртний Ромын уламжлал хүчтэй Их Британи төдийгүй колони орнуудад нь үлдэж хоцорчээ.
Харин “Баруун гар”-ын замын хөдөлгөөн үүссэн түүхийг АНУ-ын “Зэрлэг өрнөд”- ийн түүхтэй холбож тайлбарлах нь олонтоо. Үнэмшилтэй нэг тайлбараар зэрэгцээ хөллөсөн морьдыг залах гэвэл хамгийн зүүн талын морин дээрээс ташуурдахад хялбар байсантай холбож үздэг. Ийм тохиолдолд морьдыг залахад төдийгүй, өөдөөс өнгөрөх зэрэгцээ хөллөгөөтэй тэрэгтэй зөрж өнгөрөхөд ч амар байсан тул “баруун гарын дүрэм” хуульчлаагүй боловч түгээмэл үйлчилж байсан хэмээн үздэг.
Өөр нэг тайлбараар хөсөг тэрэгний урд хэсэгт дэлбэгчийн хажууд хамгаалах үүрэгтэй буу агссан хүн хамт сууж явдаг байжээ. Солгой биш л бол бууг ихэвчлэн зүүн мөрөндөө агсана. Зүүн мөрөндөө буу агссан хамгаалагч хөсөг тэрэгний баруун гар талд суувал дэлбэгч морьдыг залахад төдийгүй, аюул тулгарсан үед буугаа мөрнөөсөө авахад төвөгтэй. Ийм учраас хөсөг тэрэгний баруун гар талд дэлбэгч, зүүн гар талд буутан сууна. Учирч болзошгүй аюулыг бууч хариуцаж, дэлбэгчийг аюулгүй байдалд үлдээх гэвэл аль болох “баруун гарын дүрэм” баримтлах хэрэгтэй болно.
Орчин цагийн америкчуудын хар ярианд автомашины жолоочийн хажуугийн суудлыг “Shotgun” хэмээдэг нь уг түүхээс уламжилж хоцорчээ. Çамын хөдөлгөөний “баруун гарын дүрэм”-ийг дэлхийн ихэнх улс баримталж байна.
Г.Очирбат