gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дундаж өрхийн Цагаан сарын төсөв 1.2 сая төгрөг

Б.Эрдэнэчимэг
2016-02-03
0
Twitter logo
 
Монголчууд бид хэдхэн хоногийн дараа үндэсний уламжлалт баяр болох Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэнэ. Жил бүрийн Цагаан сарын өмнө хүн бүр завгүй болж, бууз баншаа бэлтгэн, эмэгтэйчүүд дэлгүүр хэсч, бэлэг сэлтээ базаадаг. Цагаан сарын бэлтгэл ажилд гэр бүлийн бүхий л гишүүд чадах ядахаараа оролцдог онцлогтой.

Мөн энэ баярыг тэмдэглэхэд өрхийн төсвөөс багагүй зардал гардаг. Иймд бид өнгөрсөн онд дундаж орлоготой нэг өрх Цагаан сараа тэмдэглэхдээ ямар зардал гаргахыг тооцоолон, та бүхэнд хүргэж байв.

Тэгвэл баярын үеэр хамгийн ихээр хэрэглэдэг дээрх барааны үнэ энэ жил ямар байгааг харуулъя.  

Ууц худалдан авахад хүнсний захуудад том жижгээсээ хамааран 80-220 000 төгрөгийн, өвчүү тавих бол (1 кг) 6500-7000 төгрөгийн үнэтэй байна.

Өвчүү дунджаар 16-17 кг-ын жин татдаг. Харин ууц чануулахад зоогийн газруудад 60 000, хувь хүмүүсээр 25 000-30 000 төгрөгийн үнэтэй.

Хэвийн боовны үнэ үйлдвэр болон орц найрлагаасаа хамаараад л мөн л өөр өөр. Нэг ширхэг нь
"Өгөөж чихэр боов" 2200
Гандангийн шар тостой боов 2500
"Талх чихэр"-ийнх бол 2000 төгрөг. Еэвэн том жижгээсээ хамаараад 6500-11000

Хорхой ааруул (1 кг) 10 000,
Шахсан бяслаг (1 кг) 12000,
Ээзгий, үзэмтэй тос (1 кг) 6000 төгрөг байна.

Бөмбөгөр худалдааны төвд Элекстер сүү ширхэг нь 900, үйлдвэрийн бусад сүү нэг литр нь 2000-2600 төгрөгийн үнэтэй байна.

Айраг (1 литр) 3500 төгрөг,
Архи (0.75 гр) 19000 төгрөг
 
Бөмбөгөр худалдааны төвд дотоодын өндөг том жижгээсээ хамааран 240-300 төгрөгийн үнэтэй байна.

Зуушинд хэрэглэх бусад хүнс болох шилтэй өргөст хэмх (2.5 кг) 8800, хиам (1 кг) 6000-11000,
салатны навч (1 уут) 1500 төгрөгийн үнэтэй.

Ихэнх айл буузаа дээд гурилаар хийдэг. Дээд гурилын үнэ Алтан тарианх 30 000 (дээд, 25 кг)
Цесна 20 000 (10 кг), 40 000 төгрөг (25 кг) бол үхрийн цул мах нийслэлд нэг сарын дотор долоон хувиар өсч, дунджаар 7575 төгрөг болжээ. 

БУСАД ХҮНСНИЙ ҮНЭ

Хүнсний ногоо
Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмс, лууван, манжин, сонгины үнэ бага зэрэг буурч, байцааны үнэ өсчээ. Харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. Бөмбөгөр худалдааны төвд байцаа нэг кг нь 1300, монгол төмс 800, лууван 1800, сонгино 3500 төгрөгийн үнэтэй байна.

Ундаа (2 литр) 2000

Жимс (1 кг)
Польш алим 5000
Жижиг, шар алим 3000
Гадил (baby) 13000
Болсон гадил 4000
Мандарин 5000

Чихэр (1 кг)
Хатуу чихэр 4500-6500
Цэвэр шоколадан, том чихэр 8000-11000
Хатаасан жимс 8000-9000

Хүнснээс гадна бэлэг ихээхэн зардалтай. Дундаж орлоготой өрх бэлгэндээ 600 мянган төгрөг зарцуулна гэж тооцвол Цагаан сараар нийт 1 232 000 төгрөг зарцуулахаар байна. Харин өнгөрсөн онд бидний хийсэн судалгаагаар энэ тоо 1 324 000 төгрөг байсан юм.   

Сүүлийн хэдэн сарын турш махны үнэ харьцангуй тогтвортой байгаа нь сар шинэдээ бэлтгэх иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулав. Гэхдээ буузны махны эрэлт сүүлийн нэг сард өссөн тул нэг кг үхрийн цул мах нийслэлд нэг сарын дотор долоон хувиар өсч, дунджаар 7575 төгрөг болжээ.

Харин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар (Шинийн нэгнээс арав хоногийн өмнө) үхрийн цул мах нэг кг 9430 төгрөг байв. (Эх сурвалж: ҮСХ)   Энэ өвөл үнэ буурахад зуданд малаа алдахаас болгоомжилсон малчдын махны нийлүүлэлт шууд нөлөөлөв. Энэ нь үнийн өсөлтийг илэрхийлдэг инфляцийн бууралтад ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм.     
Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай эдийн засгийн зарим өөрчлөлтүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ИНФЛЯЦИ АЛГУУР БУУРЛАА
2015 оны эцсээр инфляцийн түвшин 1.9 хувь болж, ихээхэн буурлаа. 2015 оны нэгдүгээр сард энэ үзүүлэлт 9.8 хувь байсан юм. Инфляци ингэж буурсан нь иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлдэг үнийн өсөлт саарсныг илтгэнэ.    

ЦАГААН САРЫН ХАНШИД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ БУУРАВ

Ердөө хэдхэн жилийн өмнө Цагаан сар болохын өмнөхөн урд хөршийг зорих галт тэрэгний тасалбар нүдний гэм болж, наймаачид гэлтгүй хувь хүмүүс ч Цагаан сарын бэлэг сэлтээ базаахаар Бээжин, Эрээнийг зорьдог байв. Энэ нь ханшид ч шууд нөлөөлдөг байсан. Харин манай улсын эдийн засаг тэлэх тусам Цагаан сарын өмнөх их худалдан авалтын ханшид үзүүлэх сөрөг нөлөө алгуур буурсан юм. Гэсэн ч бид баярын бэлтгэлээ базаахдаа импортын хүнс, бэлэг сэлт худалдан авсаар л байна.

2015 оны хоёрдугаар сард 1 ам.доллар 1972 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны хоёрдугаар сарын эхэнд 2003 төгрөгтэй тэнцэж байна.  

    ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ИМПОРТ СУЛРАВ

    2015 оны эцсээр манай улсын импорт өмнөх онтой харьцуулахад 27.5 хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл бид 1,439.5 сая ам.долларыг импортын бараанаас хэмнэсэн байна. Уул уурхайн компаниудын хүнд тоног төхөөрөмж болон автомашины худалдан авалт импортын барааны бууралтад жин дарж байгаа ч (нийт импортод 38 хувийг эзэлдэг ) бидний өдөр тутам хэрэглэдэг, өргөн хэрэглээний барааны импорт ч (29 хувийг эзэлдэг) буурсан юм.

    Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар буюу 278 сая ам.доллараар буурчээ. Чухам ямар бүтээгдэхүүнийг бид гаднаас худалдан авахаа багасгав гээд харвал элсэн чихэр, какао, шоколад, согтууруулах, согтууруулах бус ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт голлон буурсан гэж Монголбанкны цахим хуудсанд мэдээлжээ.

    Гэрэл зургийг эвлүүлсэн О.Сүхбат

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан