Ирээдүйн инженерүүдэд онол, практикийг хослуулах боломж нээгдлээ
Цахилгаан түгээх сүлжээний дэд станц, агаарын дэд өртөө бүхий орчин үеийн сургалтын чиглэлийн тоног төхөөрөмжийн лабораторийг ШУТИС-д суурилуулжээ. Найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, 250 сая төгрөгийн өртөг бүхий уг лаборатори нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарах эрсдэлийг бууруулсан хоригийн иж бүрэн системтэй аж. Ингэснээр ирээдүйд инженер болохоор суралцаж буй тус сургуулийн 1500 оюутан хуучны технологи бус хамгийн орчин үеийн технологийн ажиллагаа, арга зарчмыг онол, практик хослуулан эзэмших боломж нээгдлээ.
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжав “Ийм хэмжээний лабораторитой болсноор өндөр боловсролтой инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх боломж нээгдлээ. Цаашлаад манай эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа яригдаж байна. 20 жилийн дараа Оросын хуучин лабораторийг Швейцарийн хөрөнгө оруулалттай ABB компани шинэчилж өглөө. Энэхүү компанитай манай сургууль хамтарч ажилладаг. Удахгүй цахилгааны нам потенциалын болон өндөр хүчдэлийн тоноглол бүхий хоёр дахь судалгааны лабораторийг манай сургуульд суурилуулна” гэв.
Энэхүү лабораторид Монгол Улсын цахилгаан түгээх сүлжээ, дэд өртөөнд өргөн ашиглаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Тус лабораторийг нээснээр Монгол Улсын эрчим хүчний салбарын инженерүүд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох юм. Швейцарийн АББ групп нь эрчим хүч болон автоматжуулалтын технологиороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд шинэ техник технологи, инновацийн шийдлүүдийг гаргах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаг аж.
Б.Бямбасүрэн