Дани улсын тоглоом үйлдвэрлэгч нэгэн компани хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дүрс бүхий тоглоомын анхны хувилбарыг бүтээснээ танилцууллаа. Энэ оны зургаадугаар сард шинэ тоглоом Lego City-гийн нэг хэсэг болох юм байна.
Lego болон бусад тоглоом үйлдвэрлэгч нар тоглоомын танилцуулгын үеэр бодит амьдралыг тусгасан тоглоом үйлдвэрлэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсан юм.
#ToyLikeMe буюу #ЯгНадШигТоглоом нэртэй кампанит ажил онлайнаар явагдаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төлөөлсөн дүрс бүхий тоглоом үйлдвэрлэхийг компаниудад уриалсан байна.
Энэхүү онлайн үйл ажиллагаанд 20 мянга гаруй гарын үсэг цугларчээ.
Шинэ тоглоом тун удахгүй зах зээлд гарна гэсэн мэдээ гарсны дараа дээрх кампанит ажлыг зохион байгуулагчид "Бид одоо л жинхэнэ баярын нулимс унагааж байна" гэж хэлжээ.
Сануулахад Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч компаниуд мөн адил хэт туранхай хүүхэлдэй үйлдвэрлэж хүүхдийг хоолонд дургүй болгох, туранхай байх нь гоё гэсэн ойлголтыг хүүхдүүдэд олгож байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсан.
Тэгвэл Mattel компани Барбигийн гурван шинэ төрлийг гаргаж байгаа бөгөөд эдгээрийг “tall” (өндөр), “petite” (жижигхэн), “curvy” (галбирлаг) хэмээн нэрлэх юм.
Эх сурвалж: Clickorlando.com