Бүргэдчин Н.Айшолпан охины тухай “Eagle hunters” баримтат кино энэ сарын 24- нд нээлтээ хийгээд байна. Энэхүү кино Sudance 2016 наадамд оролцож буй. Кино наадамд олон орны бүтээлүүд борлуулагч хайхаар оролцдог. Тэгвэл Н.Айшолпан охины түүхээр хийсэн киног гар хоосон буцахааргүй бүтээл хэмээн “Los Angeles Times” сонины сэтгүүлч Кеннет Тюран онцолжээ.
Киноны ерөнхий найруулагч Отто Белл BBC сайтад Н.Айшолпан охины бүргэдтэй зураг байрласныг хараад түүний талаар анх олж мэдсэн байна. Английн залуу уран бүтээлч тэрбээр шинэ санаа хайж нэлээд олон орноор явсан талаараа ч дурдсан аж. “Янз бүрийн орноор явахдаа хэлмэрч хөлсөлдөг. Таньж мэдэхгүй орон руу аялж дассан” хэмээн Белл ярьжээ. Тиймээс түүний хувьд Англиас Монголын Баян-Өлгийг зорих нь тийм ч хэцүү байгаагүй гэнэ. Зураг авалтын явцад бараг 50 градусын хүйтэнд ажиллах шаардлага ч гарсан бөгөөд тоног төхөөрөмжүүд хөлдөх энүүхэнд байсан гэжээ.
Мөн киног бүтээхэд санхүүгийн бэрхшээлтэй нэлээд тулгарснаа ч ярьсан байна. Тэгвэл Н.Айшолпан кинонд тоглосон талаар Ийгл телевизэд өгсөн ярилцлагадаа “Надад кинонд тоглоход хэцүү байгаагүй. Ээж, аавдаа туслаад л, хичээлээ хийгээд л. Бас өндөр ууланд гарч бүргэдтэйгээ харилцаж, ан хийлгэх зэргээр бичлэг хийлгэсэн” хэмээн дурдсан байна.
“Eagle hunters” киноны гүйцэтгэх продюсероор Английн жүжигчин Дэйзи Ридлей ажиллаж буй. Тэрбээр хамгийн сүүлд “Оддын дайн“ киноны хоёрдугаар ангид Рэйгийн дүрийг бүтээсэн. Мөн киноны дууг Австралийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Сиа амилуулсныг Billboard.com-д бичжээ.
Г.Дашцоо