gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлд шатахууны жижиглэнгийн үнэ 80-150 төгрөгөөр буурлаа

Р.Адъяасүрэн
Эдийн засаг
2016-01-28
0
Twitter logo
 
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ Улаанбаатарт энэ сарын 21-ний өдрөөс 80-150 төгрөгөөр буурлаа гэж Уул уурхайн яамнаас өнөөдөр мэдээллээ.

2015 оны арванхоёрдугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд 80-400, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулсан байна.

Мөн энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны үнийг 100-150 төгрөгөөр бууруулах ажлыг Уул уурхайн яамнаас зохион байгуулжээ.

Шатахууны хангамж нэг улсын, нэг компаниас хэт хараат байсны уршгаар шатахууны хилийн үнэ бүс нутгийн зах зээлийн үнээс тонн тутамдаа 300-400 ам.доллараар өндөр байсан.

  • Шатахууны үнэд
  • хилийн үнэ,
  • татвар,
  • төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт
  • үйл ажиллагааны зардал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд эдгээрээс төр, засгийн зүгээс татваруудыг өөрчлөх замаар жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн байна.

2014 оны наймдугаар сараас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч эхэлсэн үеэс Засгийн газар, Уул уурхайн яам зах зээлийн үнийн хэлбэлзлийг ажиглан дараах арга хэмжээг авчээ.

Тухайлбал, шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээлийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон ба зээлийн хүү 16-18 хувь болжээ. Хөтөлбөрийг бүрэн зогсоож зээлийн санхүүжилт эргэн төлөгдөж дууссан байна.

2015 оны Улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг 2015 оны нэгдүгээр сараас тонн 0-60 000 байсныг 252000-265000 төгрөг байхаар тогтоожээ.

Мөн 2015 оны хоёрдугаар сараас шатахууны гаалийн татварыг 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр 2015 оны гүйцэтгэлээр зөвхөн шатахууны татваруудаас нийт 160 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрсөн байна.

Нэгдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээгийн 50 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс

  • А-80 автобензин 66,
  • Аи-92 автобензин 55,
  • дизелийн түлш 51, ТС-1 29 хоногийн нөөцтэй байгаа аж.

#шатахуун  #үнэ  #бензин  #уул уурхайн яам 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан