"Монгол дуу - дэлхийд" анхдугаар уралдаан энэ сарын 29-нөөс эхлэн 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal TB, 11 channel, World, SCH, Parliament зэрэг 10 сувгаар нэгэн зэрэг цацагдах гэж байна.
Монголын орчин цагийн шилдэг поп дууг гадаад хэлээр, түүн дотор англи хэлээр дуулан олон улсад монгол дуу аялгууг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр санаачилж, хамтран зохион байгуулагчаар УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгионы "Doly Production"-ы баг ажиллаж байгаа юм.
Энэхүү уралдааны талаарх хэвлэлийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
"Энэ уралдаан монгол дууг дэлхийд таниулах гүүр болно. Соёл урлагийн салбарыг дэлхийд Монголоо экспортлох нэг гарц гэж бид харж байна. Дууны уралдаан хийхээс гадна монгол шүлэг, зохиолыг англи хэл рүү хөрвүүлэх ажлыг хийж байна. Жүжигчид, дуучдаа гадаад хэлээр төгс дуулах тэр боломжийг олгохын тулд хэлний сургалт явуулж байгаа. Анхдугаар уралдаанаа англи хэл дээр явуулж байгаа ч бид зөвхөн англи хэлний зах зээл биш дараа нь Япон, Хятадын зах зээлд гарахаар төлөвлөж байна” гэж сайд хэллээ.
Сануулахад өнгөрсөн есдүгээр сараас эхлэн уралдааны урьдчилсан шатны болзлыг тараасан юм. 100 гаруй оролцогч дууны орчуулгын гүйцэтгэл болон дуугаа ирүүлжээ.
Эдгээр оролцогчдоос финалийн шатанд 10 хүнийг шалгаруулсан. Тэд хоорондоо дөрвөн үе шаттайгаар хасагдахгүй шат бүрт 1-5 баллын оноогоор дүгнэгдэж өрсөлдөнө.
Уралдааны шүүгчээр продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондог, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дипломат элч дуучин, продюсер К.Номинжин нар ажиллаж байна.
Шилдгээр шалгарсан дууг олон улсын хөгжмийн зах зээлд гаргахаар цаашид ажиллана хэмээн зохион байгуулагчид хэллээ.