Оросын хэвлэлүүдээр өчигдөр /2016-01-22/ гарсан мэдээгээр ОХУ Монголын 174 сая ам.долларын өрийг өршөөж буй аж. Өршөөнө гэдэг нь төлөгдөх ёстой хугацаа нь хэтрээд байгаа энэ өрийг Оросууд авахаа болилоо гэсэн үг юм. Гэхдээ яг бүгдийг биш 97 хувийг нь өршөөж буй аж, өөрөөр хэлбэл нийт 174.2 сая ам.долларын өрнөөс багахан хэсгийг буюу 3.8 сая ам.долларыг Монголын Засгийн газар Оросын Засгийн газарт төлөх болж буй бөгөөд 30 хоногийн дотор төлөх ёстой хэмээжээ. Энэ нь 7.8 тэрбум төгрөгийг бид төсвөөсөө даруйхан төлөх ёстой гэсэн үг.
Оросын Думын гишүүн Жириновский “Монголчууд өрөө валютаар төлж чадахгүй бол бартераар төлөх ёстой, тэдэнд 30 сая хонь бий” хэмээсэн байна. Буруутгах аргагүй. Оросууд манай их хэмжээний өрийг өршөөж байгаа нь анхны тохиолдол биш. Монголын өрийг өршөөх тухай хуулийн төслийг ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак оруулсан бөгөөд чухам ямар шалтгааны үүднээс өрийг өршөөж буй талаар тодорхой мэдээлэл дурдагдаагүй байна.
Оросууд 2004 онд Монгол Улсын 70 жилийн бүтээн байгуулалтаар бий болсон ЗХУ-д төлөх ёстой байсан 11.4 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг чөлөөлсөн. Харин энэ удаа чухам ямар учир шалтгааны улмаас 170.4 сая ам.долларын өрийг өршөөж буйгаа дурдсангүй. Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөнд цутгадаг голууд, салбар урсгалууд, эх үүсвэр дээр усан цахилгаан станц барихыг оросууд хүчтэй эсэргүүцэж байгаа. Гэвч манай Засгийн газар Сэлэнгэ мөрний сав газар усан цахилгаан станц барих төслүүдийг дэмждэг, үүн дундаа Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг шийдсэн төдийгүй эрчимжүүлж Хятадын Засгийн газраас авч буй нэг тэрбумын зээлийн 780 сая орчмыг Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зарцуулна хэмээн шийдвэрлэсэн билээ.
Оросуудын өөрсдийнх нь хэлдгээр “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг.” Бидний төлөх үнэ юу юм бол? Оросуудын зүгээс манай өрийг өршөөсөн асуудал Сэлэнгэ мөрөн дагуу барих усан цахилгаан станцуудтай холбоотой юу? Оросууд өрөө авахаа больж байгаа нь манай Засгийн газар Эгийн гол болоод бусад усан цахилгаан станцын төслүүдээ зогсоох, болих тохиролцоо хийгдсэн байж болох уу?
Хэрэв Эгийн голын цахилгаан станцын төсөл хэрэгжихээ больвол уг төсөлд зориулж авч буй 780 сая ам.доллар юунд зарцуулагдах вэ? Сонгуульд зориулагдсан ямар нэгэн популист төсөлд зарцуулагдах уу? Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулагдах уу?
Оросууд манай өрийг өршөөсөн нь сайн хэрэг гэвч... Гэвч ямар үр дагаварыг авчрах вэ? Ард иргэдэд ямар хүртээлтэй вэ?
Оросууд ч яахав, сурсан юм. Наанатай цаанатай. Харин өөр нөхдүүдээс өршөөл хүртэнэ гэж бүү горьдоорой монголчуудаа. Өндөр үнэ төлөх болно шүү.
Х.Батсуурь Эдийн засагч