Цас их орсны улмаас Баян-Өлгий, Завхан, Төв, Хэнтий аймгийн чиглэлд замын нөхцөл хүндэрсэн, зам даваа хаагдах төлөвтэй байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Завхан аймагт Солонготын давааны орчим замын нөхцөл хүндэвтэр, том машин хөндөлссөн тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдсан, даваа давах боломжгүй байгаа аж.
Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам буюу Ногоон довын давааны цаанаас эхлэн зам цасанд боогдсон тул хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Замын нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалан
- Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн 14:00, 18:00 цагийн автобус,
- Говь-Алтай аймгийн 15:00 цагийн автобус,
- Дундговь аймгийн 14:00 цагийн автобус,
- Өмнөговь аймгийн 16:00 цагийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоох, маргааш өглөө тээвэрлэлтэнд гаргах зохицуулалтыг хийгээд байна.
Иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, шатах тослох материал, шатахууны нөөцтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.