Арзайсан эвэрлэг өргөстэй, бас ууртай, зөрүүд зарааг гаднаас нь харахад үнэхээр үзэмжгүй. Сонирхолтой нь, 135- 265 мм урт, 800 грамм жинтэй, 6000 орчим өргөстэй этгээд хачин амьтны тухай хүүхэд насны өдрүүдэд үлгэрийн номноос хүн бүр л уншсан. Тэд боргоцой, алим үүрэн нарийн гүйлгээ ухаанаараа бүр аргат шарыг хүртэл ялан дийлдэг. Энэ мэтээр ардын аман зохиолд хамгийн ухаантай, арга заль ихтэй, адтай сэргэлэн хэмээн өгүүлсээр иржээ. Судлаачид үүнийг үнэний хувьтай хэмээдэг аж.
Зараа боргоцой цөмдөг
Түүнийг хаанаас ч олж болно гэдэг.
Яагаад гэвэл, зараа өтгөн ширэнгэ ойн гүнд юмуу эсвэл хязгааргүй уудам талд
амьдардаг аж. Бас усанд ч амьдрах чадвартай гэнэ. Далайн төвшинөөс дээш 2000
метр өндөр өргөгдсөн уулын орой дээр гүйж л явна. Мөн түүнтэй хөл хөдөлгөөн
ихтэй хотын цэцэрлэгт хүрээлэн, ногооны талбайд ч тааралдаж болно. Харин энэ
өргөст амьтан ганцаараа тэнэх дуртай. Өвөл ичнэ. Зун үржинэ. Зараанд өөрийн
гэсэн “эдлэн” газар бий. Эр зарааны эдлэн газар 7-З9 га байдаг бол эмийнх нь
арай бага, 6,9-10 га байх жишээтэй. Эм зарааг зулзагалах дөхсөн үед, мөн
зулзагаа хооллож байхад эр нь эдлэн газарт нь ордоггүй журамтай.
Битүү хуурай навчис, өвс ногоо, модны мөчрөөр хучигдсан зарааны үүрийг өтгөн ой дундаас олоход бэрх. Тал нутагт зарааны үүр хаана байгааг хэн ч мэдэхгүй. Сонирхуулахад, судлаачид одоо болтол тал газраас зарааны үүр олоогүй юм гэнэлээ. Зараа сүү ууж, модны боргоцой цөмөж, жимс ногоо иддэг гайхалтай амьтан. Хот газрын зараа бол цагаан эрвээхэйн авгайлдай, жоом зэрэг элдэв шавьжаар хооллочихдог тул хүмүүс тэжээх дуртай. Бас чийгийн улаан хорхой, эмгэн хумс, нялцгай биетэн, шумуул ч зооглодог гэнэ.
Тэжээвэр зараа мах, өндөг, талх идэхээс татгалздаггүй аж. Харин түүнийг уурлуулж болохгүй. Нэг уурлавал, бөөрөнхий болж, бүх өргөсөө арзайлгаад бөмбөрчихнө. Ууртай бөмбөрсөн амьтан хаа ч хүрч мэднэ. Голдуу амьтны нуруун дээр залардаг гэмтэй. Хорт могойн нуруун дээр үсэрч гараад түүнийг сандаргадаг ч гэсэн яриа бий. Сонирхолтой нь, зараа хэчнээн уурлаж байсан ч нялх амьтан руу ойртдоггүй байна. Хүүхдийг хэзээ ч хатгадаггүй гэнэ. Өлсгөлөн зараа шувууны үүр сандаачиж, өндөг түүдэг ч ангаахай руу дайрч байсан удаагүй.
Ухаантай, адтай сэргэлэн
Зараанаас нохой, өмхий хүрэн, дорго,
шар шувуу огтхон ч айдаггүй. Харин арьс нь гуужих үеэр түүн рүү дайрч довтлох
нь элбэг. Зарааны арьс гуужиж, өргөсөө унагах үеийг заналт дайснууд нь
андахгүй. Зараа ч тэдний отолтыг сайн мэддэг тул тэнэхээ түр завсарладаг байна.
Энэ үед түүний адтай сэргэлэн, зальтай чанар нь илэрдэг. Зараа тэртээ дээрээ
нисч яваа шар шувуу өөрийг нь шүүрнэ гэдгийг мэддэг тул түүний бараанаар модны
хожуул, хадны өнцөг буланд нуугдах нь энүүхэнд.
Гэхдээ зүгээр нэг нуугдахгүй. Өөртэйгээ төстэй чулуу ч юм уу, жимс, ногоо бөмбөрүүлнэ. Нохойны хуцах чимээгээр зараа хэзээний түүний ард нь гарчихсан гүйж явна. Зараа төрөлхийн зөрүүд амьтан тул бусдаас айж сандарсан үедээ чигээрээ гүйх гэж байхгүй. Бүр эсрэгээр нь яг дайсныхаа өөдөөс чиглээд ирж магадгүй. Түүнд хууртсан дайсан нь гайхаж зогсох зуур ард нь гараад явчих жишээтэй.
Өмхий хүрэнг их сэжигч амьтан гэдэг. Зараа түүнийг харангуутаа хамгийн муухай үнэр гаргадаг. Ер нь зараа муухай үнэртэй амьтан. Зарааны муухай үнэрээс сэжиглэсэн өмхий хүрэн түүн рүү дайрахын оронд зайлж оддог байна. Судлаачид зараа шиг дайсанаасаа ухаалаг, овжин зугтаадаг амьтан ховор гэж үздэг. Ичээнээсээ гараад удаагүй, мөн бие нь эвгүйрхсэн үедээ зараа дайсандаа баригдаж болзошгүй хэдий ч энэ нь ховор тохиолддог зүйл аж.
Хачиг тээдэг амьтан
Зарааны өргөсийг ард түмэн хар
домын арганд хэрэглэсээр уджээ. Учир түүний хурц үзүүртэй эвэрлэг өргөс гадны
муу энергиэс хамгаалдаг. Угийн ууртай, зөрүүд зарааны санасандаа хүрдэг чанар
нь аливаа хүнийг элдэв зарга заальхайд ялах, зорьсондоо хүрэхэд тусладаг гэж
төлөгчид үзэж иржээ. Зараа Шинэ Зеланд, Умард Америк, Европ, Кавказ,
Баруун Сибирь гээд хаа сайгүй бий.
Харин түүний өргөсийг хар домын ухаанд дундад Азийн төлөгчид өргөн хэрэглэсээр иржээ. Үүнээс гадна зарааны махыг эрүүл мэндэд тустай гэж эртний римчүүд үздэг байв. Тэд зарааны махыг өргөстэй нь цуг вааран саванд жигнэж хүртдэг байсан аж. Энэ нь биеийн тамир тэнхээг сайжруулж, өтлөх явцад тохиолддог олон өвчнөөс сэргийлдэг хэмээн үздэг байсантай холбоотой. Ялангуяа, зарааны цөс, цусыг ардын анагаах ухаанд хэрэглэж, үс халцрах үед уудаг байжээ. Ер нь залуу нас, эрч хүчээ хадгалахын тулд римчүүд зарааны мах, өргөсний шүүс хэрэглэдэг байсан гэдэг.
Гэхдээ зараанд сөрөг тал бий гэнэ. Хамгийн аюултай нь зараа хачиг тээдэг. Үргэлж хаа сайгүй тэнэж элдэв хорхой шавьжаар хооллож явдаг энэ амьтны нурууны өргөсөнд хачиг байнга наалдаастай явдаг гэнэ. Хачиг өөр амьтны биенд шингэж өвчин үүсгэдэг бол зарааны биед нэвтэрдэггүй. Өргөсөн дунд нь амьдарч, үржих боломжтой аж. Тиймээс та зараа тэжээхээр шийдсэн бол юуны өмнө өргөст найзаа эмчид үзүүлж, сайтар ариутгах нь чухал. Чухамхүү хачиг өсч үржиж, бусдад халдахад тусладаг амьтан бол зараа гэнэ.
П.Шагай