Германы Мюнхен хотноо өчигдөр болсон Баварийн кино наадмаас Монголын уран бүтээлч Борхүүгийн Үйзэнмаа “Намайг битгий ингэж хар” киногоороо "Шилдэг залуу найруулагч"-ийн шагнал хүртжээ.
Б.Үйзэнмаа киногоо найруулахын зэрэгцээ Хэди хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон байна. Тэрээр энэхүү киногоороо эмэгтэйчүүд болон тэдний өнөөгийн дүр төрх, зан араншин, амьдралын мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй илэрхийлэхийг зорьсон гэнэ.
“Намайг битгий ингэж хар” кино нь Испанийн Таррагона хотноо болсон кино наадмаас "Өвөрмөц санаа" шагнал хүртэж, олон улсын наадмуудад амжилттай оролцжээ.
Энэхүү кино нь энэ оны гуравдугаар сард Германд нээлтээ хийх юм байна.
Зургийг: Getty Images
Эх сурвалж: http://www.sueddeutsche.de