Хотлыг баригч хэмээх хулгана жилийн босгон дээр Монголын Бурхан шашны тэргүүн хамба Д.Чойжамцтай уулзаж, ирэх жилийн өнгө, ноён нурууг сонирхлоо. Сүүлийн жилүүдэд зурхайч, лам нар хоёр талцаж, шинэлэх өдрийг янз бүр тайлбарладаг болсон.
Үүний хариултыг ч хамбаас асуулаа. Тэрээр Монголчууд эрт дээр үеэс Төгсбуянтын зурхайн зурлагаар ахуй амьдралаа зохицуулж ирснийг онцолж байна.
-Ам цагаан хулгана жилийн босгон
дээр Их Хамба тантай уулзаж, ирэх жилийн өнгө, ноён нурууг асууя хэмээн зорьж
ирсэн юм аа. Та хулгана жилийг хэрхэн тольдож байна вэ?
-Ер нь хулгана жилийг Монголчууд билэгдлээр угтсаар ирсэн. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж ч ярьдаг. Тийм ч учраас бидний амьдрал, ахуйд хөгжил дэвшил, сайн сайхан ирнэ гэж билэгдэж боддог учиртай. Миний хувьд ч
гэсэн хулгана жил сайхан жил болно гэж бодож байна. Ер нь цаг хугацааны тоолол
гэдэг магадлйл юм. Тийм учраас зурхайгаар
бодоод гаргахад жил жилийн өнгө ондоо байдаг.
Магадлал учраас яг тийм болно, ингэнэ гэхээсээ илүү
хувь хүнээс хамаардаг зүйл. Хүн гэдэг
өөрөө ухаант амьтан, эрдэнэт хүмүүн. Энэ ч
утгаараа өөрийнх нь үйл ажиллагаанаас ихээхэн зүйл
хамаардаг юм шүү дээ. Урьд жил ямархуу янзын үр тариа тарьсан
байна, тэрхэрээр ургац авна. Үүнтэй ижил өнгөрсөн үедээ бид жаргал, зовлонгийн
тухайд ямар ажил хийсэн байна, ямаршуу маягийн ажлын үр дүн яаж боловсрох вэ гэдгийг
илүү их бодох ёстой юм байгаа юм. Яагаад гэвэл өмнөх жилүүдэд тавьсан хөрөнгө,
үйл ажил одоо боловсорно. Сайн сайхан зүйлийг хийж, эрдэм боловсрол, ажил хөдөлмөртөө
сууриа зөв тавьж чадсан бол хулгана жилд сайхан байшин өрөгдөнө гэж бодох ёстой
юм.
Ерөнхий цагалбарын хувьд авч үзвэл хорвоо юм болсон хойно салхи савир, янз бүрийн юмнууд байгаа харагдана лээ. Гэвч гол нь үүнд биш бид өөрсдийн ,үйл ажиллагаагаараа өөрсдийнхөө амьдралыг цогцлоох ёстой юм гэж Бурхан багшийн сургааль номыг үзэж, судалсан хүний хувьд хэлмээр байна.
-Монголын
Бурхан шашны тэргүүний хувьд та энэ жилийн шинийн нэгэн хэзээ тохиохыг албан
ёсоор хэлээч? Зурхайч, лам нар сүүлийн жилүүдэд энэ асуудал дээр хоёр талцаж, маргалдаж
ирсэн нь ард түмнийг багагүй төөрөгдүүлж байна?
-Энд нэг хэдэн алдаатай юм байгаа юм. Юу гэвэл, Тэрбишийн
зурхай ч юм уу эсвэл Пүрэвсүрэнгийн зурхай гэж яриад байдаг. Энэ бол буруу юм.
Зурхай гэдэг хэдэн зуун жилийн өмнө бий болсон, ном эрдэм нь зохиогдож, зурлага
тооллогыг яаж хийх талаар онол, аргачлал нь боловсрогдчихсон эд. Түүнийг
багшаас багшид, шавиас шавьд дамжуулж, өнөөг хүртэл амьдрал ахуйдаа хэрэглэсээр
ирсэн. Монголчуудын тухайд Төгсбуянт зурхайг гурав, дөрвөн зуун жилийн өмнөөс
хэрэглэж ирсэн учиртай. Харин Манжийн үед Манжийн төрд хэрэглэж байсан шар
зурхайгаар явж байсан түүхтэй. Тэгээд 1916 онд тусгаар тогтнолоо олж, Богд
хаант Монгол улс байгуулагдсанаар Богд хааны зарлиг гарч Монгол даяараа өөрийн
нутаг дэвсгэрээрээ савласан зурхайгаа хэрэглэдэг болсон. Ингэж Төгсбуянт зурхай
албан ёсны зурхай болсон юм. Түүнээс хойш 37 оны их хэлмэгдүүлэлтийн үед хэсэг
тасарсан. Гандан хийд дахин сэргэснээр Төгсбуянт зурхайг дахиж хэрэглэх болсон.
Гандан хийдийн хурал ном сарны явдлаар зохицож хурдаг. Товчхондоо Төгсбуянт
зурхайгаар бид олон зуун жил замнаж ирсэн. Энэ зурлагаар шинийн нэгэн энэ сарын
8-нд тохионо.
-Сүүлийн
жилүүдэд, ялангуяа өнгөрөгч жил Монголчууд зөв өдрөө шинэлээгүйгээс болж төр
улс хямарч, түмэн олон зүдэрч, гай гамшиг их тохиолоо гэж ярих хүмүүс ч байх
юм?
-Жилийн жилд нэг ийм маргаан болоод байгаа. Чухам ямар юм
хэлээд байгааг нь би ойлгодоггүй дээ. Өдөр, гариг гэвэл муу өдөр ч байдаг.
Үүнийг мэдэхгүй улс ч зөндөө бий шүү дээ. Хийдэг ажлаа хийгээд, ертөнц
эргэдэгээрээ эргэж байгаа. Зөвхөн манай тоолол ч биш сарны тооллоор өчнөөн
хүмүүс ажил амьдралаа зохиож яваа шүү дээ. Тэглээ гээд тэр хүмүүс муу юм
болоогүй сайн сайхан л аж төрж явна.
Тиймээс дан энэ рүү чихээд байдаг нь ямар учиртай юм. Үүнийг би ойлгохгүй байгаа. Төгсбуянтаар цаг тооллоо хийгээд ирсэн хүмүүс өнөөдөр сайн сайхан амьдарч л байна. Ганцхан зурхайгаас боллоо гэвэл энэ зурхай ашигладаггүй газар дайн тулаан, өчнөөн төчнөөн юм л болж байгааг юу гэх юм. Тиймээс магадлагаагүйгээр ингэж хамаа бус ярьж, амьтны толгойг эргүүлж болохгүй гэж бодож байна.
-Жил жилййн
өнгө гэж ярьдаг. Өнгөрсөн жил алтан гахай жил, үр хүүхэдтэй болбол эцэг эхээ
гурван үеэр нь тэжээх нигууртай гэж ярьж байсан. Ард түмэн ч үүнд нэлээн
сүсэглэх шиг болсон. Гэтэл жилийн эцсээр гахай жилийг их хатуу, хэцүү жил
байсан гэж ярьж байна?
-Ер нь гахайны сүүл жаахан тиймхэн байлаа даа. Монголчууд
бидэнд олон ч зүйлийг ухааруулсан, сануулсан жил боллоо гэж би дүгнэж байгаа. Эргүүлээд
бодоход бүгд л хүний үйл шиг харагдаж байгаа биз дээ, та минь ээ.
Хүмүүс дэндүү их шунаг сэтгэлтэй, дэндүү бодлогогүй ажил хийсний үр дүн болж олон янзын юмыг бидэнд санууллаа. Жишээлбэл, Дарханы наад талын Хонгорын сангийн аж ахуйд ямархуу юм болов. Энэ бол хүний харалган бодол, бодлогогүй үйл ажиллагаа, шунаг сэтгэл хийгээд байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас үүдэлтэй.
Шунаг сэтгэлээр тэр хорыг хамаагүй хэрэглэж, шунагласны улмаас өч, төчнөөн хүнийг хорлож, тэндэхийн хүмүүсийн аж амьдралыг нь сүйдэллээ. Тэнд тарьсан жимс ногооны гүйлгээ муудаж, тэнд амьдрахаар явж байсан өчнөөн хүмүүсийн цуваа тасарч, нутаг орноос хүн амьтан дайжин зугтаж хэлэхэд бэрх юм боллоо. Үүнийг жил рүү нь чихэхээс илүү хүний үйлдэл рүү чихэх ёстой. Багануурт гарсан архины хордлого ч гэсэн хүний шунаг сэтгэлээс үүдэлтэй эд шүү дээ. Олз л олж байвал бусад нь хамаагүй гэсэн шунал, жижигхэн юмаар их мөнгө олох гэсэн сэтгэлээс болж, өөрийгөө ч сүйдлээд, хүнийг ч сүйдлээд байж байна. Ухамсаргүй үйл ажиллагаа гэдэг энэ юм л даа. Эндээс юуг харах ёстой вэ гэвэл бид хувь хүнд, өөртөө дүгнэлт өгөх ёстой. Тэр хүмүүс үнэнч шударга, зөв сайхан сэтгэлтэй бизнес хийсэн бол ийм юм болохгүй шүү дээ. Олзны бага нь амттай гэж Монголчууд ярьдаг шүү дээ. Номоороо явсан бизнес байнга дээшлэх, зүй бусын юм гэдэг бурууддаг. Нөгөө талаас ард түмэн энэ зах зээлийн нийгэмд дасан зохицох хэрэгтэй болж. Хуучин социализмын үеийнх шиг өөрийгөө, амь амьдралаа засагт даатгах их буруу. Ард түмэн өөрсдийгөө хамгаалж, хайрлаж, өөрсдийн үйл ажиллагаандаа дүгнэлттэй, бодлоготой хандах ёстой. Гэвч нийтээр нь аваад үзвэл гахай жил зарим газар ган гачигтай, зарим газар өвс ногоо тарчиг ч хүн ам, Малын тоо толгой өсч үржсэн хөгжил дэвшил ирсэн жил боллоо гэж дүгнэж болно.
Эцэст нь танай сонины уншигчид болон Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо шинэ ондоо эрүүл энх байж, барцадгүй мэнд, гэнэтийн аваар осол, цаг бусын зовлонгүй, эд таваар их хуримтлуулж, үр хүүхэд өнөр өтгөн аз жаргалтай амьдрах болтугай гэж ерөөе.
М.Уранчимэг