Өнөөдөр “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг эргэн дурсаж, түүний ар гэрийнхэн, хамт олон, багш нар, Олон улсын ирвэс судлалын сангийнхан зул өргөлөө.
Энэ үеэр түүний Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагнасан юм.
“Ирвэс хамгаалах сан”-д таван жил ажиллахдаа эх орондоо төдийгүй, дэлхийн хэмжээнд танигдсан судалгааны ажлуудыг хийж байсан гэдгийг энэ үеэр онцолж байв.
Талийгаачийг эргэн дурсах ажиллагааны үеэр түүний хийж байсан ажлуудыг танилцуулан, эдгээр ажлыг цаашид хэрхэн үргэлжлүүлж, үр дүнд хүрч болох талаар хамт олон, судлаач, багш нар ярилцсан байна.
Ирвэс хамгаалах сангийн судалгаа хариуцсан дарга Чарудатт Мишра энэ үеэр,
-Сүмбээтэй олон жилийн өмнөөс хамтран ажилласан. Хамтран ажиллаж, судалгаанд нь зөвлөгөө өгч байсан. Хамтран ажиллахад үнэхээр сайхан, хөгжилтэй байсан. Зарим талаараа тэр миний багш болчихдог ч үе байсан. Надад говийн ургамал, амьтны талаар зааж өгдөг байлаа.
Өнгөрсөн жил Хөвсгөлд түүний гэрт зочилсон үе үнэхээр сайхан байсан. Хийж байгаа ажилдаа үнэнч, шударга, хичээнгүй нэгэн байсан. Хийж байгаа ажилдаа бүх сэтгэл зүрх, зүтгэлээ зориулдаг түүн шиг хүн ховор. Бид өөр улс оронд очиж судалгааны ажил хийх, докторын зэрэг хамгаалах талаар ч ярилцаж байсан.
Сүмбээг алдсан нь бидний хувьд, Монголын байгаль хамгаалах салбар төдийгүй Дэлхийн байгаль хамгааллын салбарт учирсан том гарз хохирол байлаа. Сүмбээ бол өсөн өндийж, тодоор гялалзаж байсан од байсныг дахин хэлмээр байна.
Хамгийн чухал нь түүний хийж, бүтээж байсан ажлыг цаашид үргэлжлүүлэх юм. Тостын нурууг хамгаалалтад авах бол Монголын Засгийн газар, Монголын ард түмний хийх ёстой, хийж чадах ажил юм гэж хэлмээр байна хэмээн онцолсон юм.
Цоохор ирвэс ховор бөгөөд хүний нүднээс далд амьдардаг амьтан учраас судалгаа хийхэд хүнд байдаг аж. Тэрээр 2008 онд оюутан байхдаа судалгааны ажлаа эхлүүлэн 2010 оноос үндсэн судлаачаар ажиллаж эхэлсэн байна. Түүний хийсэн судалгааны ажил өмнөх судалгаанаас илүү үр дүнтэй болсон гэдгийг ч хамтран ажиллагсад нь дурсаж байв.
Нэг судалгаандаа зориулан камер тавихад 4000 километр замыг туулдаг бөгөөд камер тавих, түүнийгээ хураах ажлыг тэрээр гүйцэтгэж байжээ. Мөн цоохор ирвэсний идэш тэжээлийн судалгааг Т.Лхагвасүмбэрэл агсан бие даан хийсэн байна.
Түүний хамтран ажиллагсад “Ирвэс хамгаалах сан” Сүмбээ шиг мэдлэг боловсролтой, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хүн бүхэнтэй элэгсэг, дотно харилцдаг судлаачийг бэлтгэж авахад их хугацаа зарцуулах байх даа хэмээн түүний талаарх дурсамжиндаа өгүүлж байсан юм.