gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэжлийн хяналтын байгууллага “Шилэн хяналт”-ыг бүрэн нэвтрүүлнэ

Д.Төгөлдөр
Нийгэм
2016-01-12
0
Twitter logo

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын /ахлах/ байцаагч нартай цахимаар холбогдон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2016 оныг “Ил тод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, улсын /ахлах/ байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчдэд хандсан жил” болгон зарлаж тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэ онд эрсдэлийг удирдах үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж аюул, эрсдэлийг бууруулан, эрсдэлийн талаархи олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, хяналт шалгалт хийх, тайлагнах үйл ажиллагааг цахимжуулан, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, “Шилэн хяналт” цахим системийг бүрэн нэвтрүүлэх юм.

Мөн лабораторийн шинжилгээний дүнг хяналтын шалгалттай уялдуулан эрсдэл, аюулаас сэргийлэх бодлого боловсруулах үндэслэл болгодог тогтолцоо бүрдүүлнэ.

2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 95 683 обьектод эрсдэлийн үнэлгээ хийхэд

  • 14 517 нь буюу 15.2 хувь нь эрсдэл ихтэй,
  • 45 287 буюу 47.3 хувь нь дунд,
  • 35 879 буюу 37.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Их, дунд эрсдэлтэй 40 512 шалгуулагч этгээдийн давхардсан тоогоор 95 683 обьектоос 9 924-ийг ирэх онд төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар боллоо. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна хор хөнөөл, аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд 38 тандалт судалгаа, 12 хяналт шинжилгээ, 36  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 33 сургалт хийх юм.

2015 онд эрсдэл өндөртэй 9 381 обьектод төлөвлөгөөт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авсны дүнд 4220 обьектын эрсдэл буурч бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан